Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцууд

Хуучирсан мэдээ: 2022.04.09-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцууд

Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцууд

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц мэдээлэл болох нийт 66 зээлдэгчийн зээл, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс олон нийтэл нээлттэйгээр мэдээлж буй. Тэгвэл энэ удаа Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн орон сууцны төслүүдийн тухай мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "Хөгжлийн банк иргэдийг орон сууцжуулах зориулалтаар санхүүжүүлсэн дараах төслүүд нь зээлийн эргэн төлөлтийн зөрчилтэй Монголбанкнаас Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул орон сууц худалдан авахаар сонирхож буй иргэдэд зориулж  Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцны төслийн мэдээллийг хүргэж байна" гэжээ. Үүнд:

зураг

Тус банкнаас зээлдэгч нарт зээлийн эргэн төлөлтөө хийх, зөрчлөө арилгах, мөн худалдан авагч, иргэдийг хохироохгүй байх талаар зөвлөмж, анхааруулгыг өгч хамтран ажиллаж байгаа юм байна. Зээлийн барьцаанд байгаа эдгээр орон сууцаас иргэд худалдан авалт хийхдээ төлбөрийг Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны 100900097002 тоот төгрөгийн дансанд төлөхийг тус банкнаас зөвлөлөө. Худалдан авалтын төлбөр бүрэн төлөгдсөнөөр Хөгжлийн банкны барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх боломжтой болно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж