Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гарсан. Тус шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорациас Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдэд ХААН Банкны салбар, тооцооны төвүүдээр дамжуулан даатгалын нөхөн төлбөр олгосон.
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгох ажиллагаа 3 жил үргэлжилж 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөр дуусгавар болсныг мэдэгдье.
Лавлах утас: 11-370-000, 7012-8448
ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ
Корпорацийн 70128448, 11-370000 дугаарт хандаж мэдээлэл авахыг зөвлөөрэй.
Холбоотой мэдээ