Дэлхий тойрон аялж буй үзэсгэлэн Монголд дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Дэлхий тойрон аялж буй үзэсгэлэн Монголд дэлгэгдлээ

Дэлхий тойрон аялж буй үзэсгэлэн Монголд дэлгэгдлээ

Япон улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Манга Хокусай Манга” үзэсгэлэн өнөөдөр /2022.04.08/ Монгол арт галерейд нээлтээ хийлээ.

2016 оноос хойш дэлхийг тойрон аялж буй Манга Хокусай манга буюу зурагт номын үзэсгэлэн нь Доминиканы бүгд найрамдах улсаас Монголд иржээ. Тус үзэсгэлэнг Японы сан болон Японы Элчин сайдын яам зохион байгуулж байгаа аж.

Хокусай манга үзэсгэлэн нь Япон улсын соёл, амьдралын өвөрмөц хэв шинж болон тус улсын сэтгэл татам өнгө төрхийг харуулах зорилготой аж. Нийтдээ долоон зураачийн бүтээлүүд дэлгэгдэж буй бөгөөд чөлөөт уран сэтгэмжээр дүүрэн бүтээлүүд байна. Тус үзэсгэлэн нь "Монгол арт галерей"-д дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 8-ны өдөр хүртэл дэлгэгдэнэ.

Дэлхийн урлаг судлаачдын мэдээлснээр, манга нь Шинто шашны ханын зургаас үүсэлтэй аж. Мөн эртний болон Дундад зууны үеийн түүх, бурхад, самурай, Япон ард түмний амьдралыг олон тооны үзэгдлээр толилуулдгаараа онцлог юм байна. Комикс зургаас ялгаатай бөгөөд амьтан ургамал, зэвсэг, тулааны урлагийн техникүүдийг нарийвчлан харуулдаг ажээ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж