“Жакарта-2018” Азийн наадмаас хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шинэчилсэн бүрэлдэхүүнийг өнөөдөр /2022.04.08/ зарлалаа. FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал энэхүү тушаалыг гаргасан аж.
Та бүхэндээ Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийг танилцуулъя.
Дасгалжуулагчийн баг
- Ахлах дасгалжуулагч – О.Баярцогт
- Туслах дасгалжуулагч – Д.Пүрэвдорж
- Туслах дасгалжуулагч – Ц.Чинзориг
- Туслах дасгалжуулагч – Ч.Ижилболд
Тамирчдын бүрэлдэхүүн
- Д.Дэлгэрням /Тэнүүн Өлзий металл/
- О.Энхбаатар /Архангай Алтан Дорнодын дайчид/
- А.Ананд /Архангай Алтан Дорнодын дайчид/
- А.Энхбаясгалан /Танан гарьд/
- Д.Дөлгөөнмөрөн /Танан гарьд/
- Г.Баттөр /Этүгэн ирвэсүүд/
- О.Эрдэнэцогт /Танан гарьд/
- А.Тэмүүжин /Танан гарьд/
- Б.Болдбаатар /Танан гарьд/
- Э.Цэрэнбаатар /IHC Apes/
- Э.Дөлгөөн /Завхан Brothers/
- Т.Санчир /Эрдэнэтийн уурхайчид/
- О.Сэргэлэн /Хасын хүлгүүд/
- Б.Билгүүн /Хасын хүлгүүд/
- Т.Ууганбаяр /Тэнүүн Өлзий металл/
- О.Очирбат /Эрдэнэтийн уурхайчид/
- Ц.Азбаяр /Хасын хүлгүүд/
- Н.Батбаяр /Сөүл Самсунг Тандерс/
- Ш.Энхийн-Од /Дэйтоны их сургууль/
- Г.Насанжаргал /Хасын хүлгүүд/
Дээрх шигшээ багийн тухайд 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө ирэх тавдугаар сард Шри Ланк улсад болох тэмцээнд оролцоно. Мөн есдүгээр сард Азийн наадам хүлээж байна.
Холбоотой мэдээ