Украины дүрвэгсдийн эхний цуваа АНУ-ын хилд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.04.09-нд нийтлэгдсэн

Украины дүрвэгсдийн эхний цуваа АНУ-ын хилд хүрчээ

Украины дүрвэгсдийн эхний цуваа АНУ-ын хилд хүрчээ

ОХУ-аас 45 хоногийн өмнө Украинд "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор дайрснаар олон сая украинчууд эх орноосоо дүрвэх болсон. Украины дүрвэгсдийн олонх нь Европын холбооны орнуудыг зорьж байгаа юм. Тэгвэл Украины дүрвэгсдийн эхний хэсэг нь АНУ-ын хилд хүрч ирснийг мэдээлжээ. Мексик, АНУ-ын хил дээр ирсэн дүрвэгсдийг өчигдөр Техаст нэвтрүүлсэн байна. Тэд Украинаас Нидерланд улсад очиж, тэндээсээ Мексик рүү нисч ирсэн байв.

Тухайлбал, Татьяна Солошчук нөхөр, гурван хүү, ээж, охины хамтаар АНУ-ын Техаст иржээ. Тэрбээр "Бид Мексикт дөрөв хоносон. Мексикээр дамжин АНУ-д нэвтрэх нь хамгийн хурдан зам" гэж ярьсан байна. Тэдэнд хүмүүнлэгийн өршөөл үзүүлэх хүртэл Мексикийн хил дээр 20 гаруй цаг хүлээсэн гэж ярьжээ.

Европын холбооны орнууд болон Мексикт ирэхэд украинчууд виз авах шаардлагагүй байдаг аж.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены захиргаа өнгөрсөн сард мэдээлэхдээ, дайнаас болж орон гэрээсээ дайжсан Украины 100 мянган дүрвэгчийг хүлээж авна гэж мэдэгдсэн.

Харин дайн эхлэхийн өмнө 2022 оны нэг, хоёрдугаар сард Мексикт Украинаас 10 мянга гаруй жуулчин ирсэн байв.

ЭХ СУРВАЛЖ: NEW YORK POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж