Хойд Солонгос дахь Сөүлийн эзэмшлийн зочид буудлыг нураажээ

Хуучирсан мэдээ: 2022.04.09-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос дахь Сөүлийн эзэмшлийн зочид буудлыг нураажээ

Хойд Солонгос дахь Сөүлийн эзэмшлийн зочид буудлыг нураажээ

Хойд Солонгосын дотоодын аялал жуулчлын гол бүс болсон Алмааз уулын амралтын газар дахь Сөүлийн эзэмшлийн "Haegumgang" зочид буудлыг  нураажээ. Энэ нь хоёр Солонгосын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны сүүлчийн бэлгэдлүүдийн нэг байв. Хоёр Солонгосын хооронд 1990-ээд оны үед хэсэг хугацаанд харилцаа сайжирсан үед уг зочид буудлыг өмнөд солонгосчууд барьсан аж. Гэвч 2019 онд Пёньяны удирдагч Ким Жон Ун өмнөд солонгосчуудын барьсан барилгуудыг "үзэмжгүй" гэж нураахыг үүрэг болгосон байна.

Хойд Солонгос нь цар тахлын халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд барилгуудыг нураах үйл явцыг хойшлуулсан байв.

Далайн эргийн амралтын газар дахь өмнөд солонгосчуудын барьсан бусад барилгуудыг нураах эсэхийг мэдэхгүй байна гэж Сөүлийн Нэгдлийн сайд мэдэгджээ. Тэрбээр зочид буудлыг нэг талын шийдвэрээр нурааж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн бөгөөд амралтын газар дахь бусад барилгуудын талаар хэлэлцэх шаардлагыг Пёньяны талд тавьжээ.

Хиймэл дагуулын зургаас харвал зочид буудлыг нураах ажил хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн байна.

Хойд Солонгос нь 2017 оноос хойш анх удаа өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд тив алгасах алсын тусгалын пуужинг хөөргөж туршсан. Үүгээрээ Ким Жон Уны дэглэм олон улсыг Пёньяныг цөмийн хүчирхэг гүрэн гэдгийг хүлээн зөвшөөрч, эдийн засгийн хоригоо цуцлахыг шаардаж буйгаа илэрхийлжээ.

Алмааз ууланд 2008 онд Хойд Солонгосын хамгаалагч өмнөдийн жуулчныг буудаж хөнөөснөөс үүдэн хоёр орны хоорондох эдийн засгийн харилцаа зогсч,  Пёньяны гадаад валютын эх үүсвэр нь үгүй болсон аж.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж