Оскар, Мэт Гала, Грэммийн улаан хивсэн дээр алхдаг алдартнууд тоймгүй олон. Гэхдээ хэдхэн хүн л "Форбес" сэтгүүлээс жил бүр эрхлэн гаргадаг дэлхийн тэрбумтануудын жагсаалтад ордог.
Дэлхийн хэмжээний од дуучин Рианна энэ жил анх удаа албан ёсоор "Форбес" сэтгүүлийн тэрбумтануудын жагсаалтад оржээ. Тодруулбал, 1.7 тэрбумын хөрөнгөөрөө 1729 дүгээрт бичигдсэн байна. Тус сэтгүүл өнгөрсөн оны наймдугаар сард Рианнагийн шинэ тэрбумтаны статусыг зарлаж байсан. Ийнхүү Рианна дэлхийн хамгийн баян эмэгтэй дуучин болжээ.
Рианнагийн орлогын дийлэнх хувийг “Fenty beauty” гоо сайхны брэнд нь бүрдүүлдэг. 2017 онд байгуулагдсан тус компани 2020 онд 550 сая гаруй ам.долларын орлого олжээ. 1.7 тэрбум хөрөнгийнх нь 1.4 нь “Fenty beauty”-ээс гаралтай юм байна. Түүнчлэн “Savage X Fenty” дотуур хувцасны брэндийн 30 хувийг Рианна эзэмшдэг. Энэ брэнд нь 2021 оны хоёрдугаар сарын байдлаар нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэж байв.
Эх сурвалж: HARPERS BAZAAR
Холбоотой мэдээ