УБТЗ-ын Залуучуудын III чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын Залуучуудын III чуулган боллоо

УБТЗ-ын Залуучуудын III чуулган боллоо

Өнөөдөр УБТЗ-ын залуучуудын 3-р чуулган боллоо. “Шинэ үе-шинэ бодлого” уриатай болж байгаа энэхүү чуулганаар төмөр замчин залуучууд 5 жилийн дунд хугацааны бодлого, зорилтоо тодорхойлж хэлэлцлээ. “Залуу ажилтны хөгжлийг дэмжих бодлого” нэртэй энэхүү дунд хугацааны бодлогын баримт бичгийг УБТЗ-ын удирдлагын зүгээс дэмжиж ажиллахаа чуулганы үеэр илэрхийлэв. Уг бодлогын баримт бичигт төмөр замчин залуучуудын олон талт оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадвар, ёс зүйг хөгжүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангах зэрэг 6 үндсэн зорилтыг дэвшүүлжээ. Энэхүү бодлогын баримт бичгийг дагалдаж гарах төсөл хөтөлбөрүүд дотроос “Говийн төмөр замчин” төсөл нь мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгаа говийн бүсэд төмөр замчин залуучуудыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж онцолж байлаа.

Улс орны хөгжилд чухал үүрэгтэй төмөр замын тээврийн салбарын өмнө тулгамдсан зорилтуудыг шийдэхэд тус салбарын залуучуудын оролцоо, идэвх санаачилга чухал үүрэгтэйг чуулганд оролцогчид онцлон тэмдэглэж байв. УБТЗ-ын 16 мянга шахам ажилтны 43 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг юм.

Төмөр замчин залуучууд ийнхүү бодлого, зорилтоо тодорхойлж байгаа нь бусад салбарын залуучуудад үлгэр дууриал болсон сайхан арга хэмжээ боллоо. Энэхүү чуулганы “Шинэ үе-шинэ бодлого” уриа нь залуучуудын эрч хүч, ирээдүйг илтгэж байв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж