"Төрийн алба хаагчийн тасалгааны метр квадратын хэмжээг зааж өгнө"

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

"Төрийн алба хаагчийн тасалгааны метр квадратын хэмжээг зааж өгнө"

"Төрийн алба хаагчийн тасалгааны метр квадратын хэмжээг зааж өгнө"

 Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

НЭМЭЛТ: 20.00 ЦАГ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

Үндсэн хуульд заасны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тайван жагсаал цуглаан хийх эрхээ эдэлж байгаа эрхэм иргэд ээ, эрхэм оюутан залуус аа. Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, та бүхний хүргүүлсэн 15 зүйл бүхий заалтад дараах хариулт өгч байна.

  1. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг хязгаарлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. УИХ-ын даргатай утсаар холбогдсон. Энэ хуулийг дөрөвдүгээр сарын 15-нд эцэслэн батлахаар тохирлоо.
  2. Засгийн газрын хуралдаанд ТЕГ, ЦЕГ-ын дарга нар мэдээлэл хийсэн. Саатуулсан иргэдийг сулласныг мэдээлсэн.
  3. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулахгүй, ял наймаалахгүй байдлаар шийдэхгүй байх, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар өргөн барилаа. Хөгжлийн банкны асуудлаар холбогдох хууль хяналтын байгууллагад утсаар мэдэгдсэн. Хөгжлийн банктай холбоотой нөлөө бүхий этгээд байна. Энэ асуудлыг та бүхэнтэй хамт шийдвэрлэнэ.
  4. Хэмнэлтийн тусгай горимд шилжинэ. Төрийн албан хаагчид том оврын автомашин унахгүй байх, төрийн алба хаагчийн тасалгааны метр квадратын хэмжээг зааж өгөх, төрийн өмчит үйлдвэрийн газрыг олон нийтийн хяналтад оруулах байдлаар ил тод болгох асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулахаар боллоо.
  5. МЗХ-ны байр, удирдлагуудтай холбоотой асуудлууд яригддаг. Үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Цаашлаад НДШ, НӨАТ-ын сугалааны урамшуулал олгохгүй байх, олон улсын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх зэрэг нь УИХ-ын хүрээний асуудал. Та бүхний тавьсан 15 асуудлын 11-ийг Засгийн газар шийдвэрлэж чадна.

Та бид хамтдаа эвтэй байж, аж үйлдвэрийн асуудлыг шийдвэрлэж, Монгол Улсад эргэж буй 40 орчим их наядыг 100-120 их наяд болгохын төлөө Засгийн газар, УИХ хамтран ажиллах ёстой. Ингэж байж тусгаар тогтнол, бие даасан байдлаа ханган хэрэгжүүлж, эрчим хүчний том үсрэлт хийж, төмөр замаа холбож, "Оюутолгой"-н гүний уурхайг ашиглалтад оруулж, хөгжлийн шинэ 30 жилийг бүтээх ёстой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон алдаа оноо бий.

Засгийн газраас чадах бүхнээ хийх болно. Та бүхнээс эвлэлдэн нэгдэж чадсан шигээ тайвнаар тарахыг хүсье. Бусад шаардлагатай, холбоотой асуудлыг хамтдаа шийдвэрлэнэ.


ЕРӨНХИЙ САЙД УДАХГҮЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

НЭМЭЛТ 19.00 ЦАГ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Тун удахгүй Ерөнхий сайд мэдээлэл хийнэ. Шадар сайд С.Амарсайхан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар жагсагчдад шаардлагын хариуг гардуулах болжээ.


ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

НЭМЭЛТ: 17.40 ЦАГ

Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлэн, тайван жагсаж буй залуус Засгийн газрын хуралдааны өмнө Ерөнхий сайдтай уулзаад, шаардлагуудаа нэгтгэж өгсөн тул хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг заавал биеэр уулзаж авах шаардлагагүй гэж үзжээ. Тиймээс ээлжит бус хуралдаан дууссаны дараа Засгийн газар мэдээлэл хийж, гаргасан шийдвэрээ танилцуулахаар болсон байна.


ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 17:10 ЦАГ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдааны дараа Ерөнхий сайд жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзан, гарсан шийдвэрийг танилцуулна.


Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫГ ЯАРАЛТАЙ ХУРАЛДУУЛАХААР БОЛЛОО

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж жагсч буй иргэдтэй төв талбайд уулзлаа. Тэрбээр залуучуудаас уучлал хүсч, тэдний шаардлагад хариу өглөө. Мөн залуусын шаардлагын дагуу яг одоо Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулахаар боллоо. Түүнчлэн Засгийн газраас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өсөлтийг хязгаарлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар батлуулахыг мэдээллээ.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж