Улаанбаатарт 14 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2022.04.09-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 14 градус дулаан байна

Улаанбаатарт 14 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи  өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 градус дулаан байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор бага зэргийн бороо, нойтон цас орно. Өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгороор 5-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.

Малчид, иргэдийн анхааралд:

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж