Хятадад бөмбөг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Хятадад бөмбөг дэлбэлжээ

Хятадын Шиньжаан мужийн Аксу хотод уйгур гаралтай иргэн олны дунд бөмбөг тэсэлснээс болж 7 хүн нас барж, 14 хүн шархадсан байна. Бөмбөгийг гурван дугуйтай машинаар тээвэрлэж явсан гэж орон нутги йн эрх баригчид мэдээлж байгаа аж. Шархадсан иргэдийн 4-ийх нь бие муу байгаа гэж мэдээлж байна. Өнгөрсөн жил Өрөмчи хотод лалын шашинт уйгур иргэд болон хан үндэстэн болох хятадуудын хооронд мөргөлдөөн болж байсан билээ. Энэ мөргөлдөөнийг дарах үеэр 200 уйгур иргэн амиа алдаж байсан юм. Тус мужийн уугуул иргэд болох уйгуруудын соёлыг цагаачлан ирсэн хятад иргэд сүйтгэж байна гэсэн гомдол тэмцлээс энэ мөргөлдөөн үүдэлтэй гэж мэдээллийн эх сурвалжууд тодорхойлж байсан юм.

Энэхүү дэлбэрэлт болохын өмнө буюу мягмар гарагт Шинжааны захирагч Нур Бекри сэтгүүлчдэд хэлэхдээ Хятад улс “ урт удаан ,ужиг бөгөөд туйлын адармаатай тэмцэлтэй тулгарч байна” гэжээ.

                                М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж