Австралийн ерөнхий сайдыг Орост нэвтрэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Австралийн ерөнхий сайдыг Орост нэвтрэхийг хориглов

Австралийн ерөнхий сайдыг Орост нэвтрэхийг хориглов

Австрали улс Оросын 67 иргэнд хилийн хориг тавьсан. Түүний хариу болгож ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Австралийн 228 удирдагчийг хилээр нэвтрүүлэхийг хориглолоо.

Дээрх 228 удирдагчийн жагсаалтад Австралийн Үндэсний аюулгүй байдлын хороо, Төлөөлөгчдийн танхим, Сенат болон бүс нутгийн хууль тогтоох хурлын гишүүд багтсан гэж Кремлиэс мэдэгдэв. Үүнд тус улсын ерөнхий сайд Скотт Моррисон багтаж байна. Түүнчлэн Оросыг дарангуйлахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг дэмжихэд бэлэн байгаа Австралийн засгийн газрын найрсаг бус үйлдлийн хариуд ийм алхам хийсэн гэжээ. Цаашилбал, Оросын эсрэг үзлийг өдөөсөн Австралийн цэрэг, бизнесмен, шинжээч, сэтгүүлчдийг хар жагсаалтад оруулна гэж анхааруулав.

Австрали улс Украинд хуяг эсэргүүцэх зэвсэг, сум зэрэг дахин 26.5 сая ам.долларын цэргийн тусламж илгээж буй. Ерөнхий сайд Моррисон өнөөдөр /2022.04.08/ 50 сая ам.долларын үнэтэй түргэн тусламжийн хэрэгсэл бүхий 20 хуягт тээврийн хэрэгсэл ачиж явуулсан тухай мэдэгдсэн. Өөр ямар зүйлс багтсан талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй боловч тулааны талбарт нэн чухал шаардлагатай зүйлс байгаа аж.

Дээрх хуягт тээврийн хэрэгслүүд нь цэрэг ногоон өнгөтэй ба радио, байршил тогтоох систем, нэмэлт хуягтай. Түүнчлэн хоёр талд нь Украины далбаа ба “Украинтай нэгдлээ” гэсэн бичээсийг англи, украин хэлээр бичжээ. Цэргүүдэд богино хугацаанд тус машиныг ашиглаж сургахын тулд украин хэлээр бичсэн гарын авлага дагалдуулж буй юм байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж