Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Рок гүнж сүй тавьжээ

2000 оны “Рок гүнж” гэгдэх Аврил Лавин өөрийн насан туршийн скэйтбоардчин залуугаа олсон бололтой. Поп-панк дуучин бүсгүй хөгжимчин Мод Сантай нэг жил гаруй болзсоны эцэст сүй тавьсан. Мод Санын жинхэнэ нэрийг Дерек Смит гэдэг аж. Парис дахь Эйфел цамхагийн өмнө Мод Сун гуравдугаар сарын 27-нд гэрлэх санал тавьсан гэж Лавин Пүрэв гаригт инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

"Oui! Je t’aime pour toujours" гэж Лавин инстаграм зурган дээрээ францаар бичсэн нь "Тийм ээ! Би чамайг үргэлж хайрлана" гэсэн үг аж. "Sk8er Boi" дуугаараа алдартай Лавин “PEOPLE”-д ярилцлага өгөхдөө Сена мөрөн дээр завиар аялах үеэр сүй тавьсан гэж ярьжээ. Хосууд 2021 онд гаргасан "Flames" дуун дээр хамтран ажиллаж байсан аж. Мод Саны хувьд энэ оны эхээр гарсан Лавины долоо дахь цомог болох “Love Sux” дээр дахин ажилласан юм.

Эх сурвалж: EW.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж