АНУ-д Японы якузагийн удирдагчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

АНУ-д Японы якузагийн удирдагчийг баривчилжээ

АНУ-д Японы якузагийн удирдагчийг баривчилжээ

АНУ-д Японы якузагийн удирдагч болон Тайландын гурван залууг баривчилжээ. Тэднийг Мьянмар, Шри Ланка дахь зэвсэгт бүлэглэлүүдэд зориулан АНУ-д үйлдвэрлэсэн пуужин олж авахыг завдсан болон героин, метамфетамин тээвэрлэсэн хэрэгт буруутгаж байна.

Тодруулбал, Такэши Эбисава, Сомпак Рукрасарани, Сомфоб Сингхасири, Суксан Жулланан нарыг хар тамхи, зэвсгийн наймаа, мөнгө угаасан хэргээр Даваа, Мягмар гаригт Нью-Йорк хотноо баривчилсан гэж тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгдэв. Энэ хүмүүсийг АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газрын ажилтнууд 2019 оноос хойш шалгаж байжээ.

Такэши Эбисава нь Мьянмарын “UWS” арми, Карен үндэсний холбоо, Шан мужийн армид зориулж автомат зэвсэг, пуужин, пулемёт, газар-агаарын ангиллын пуужин худалдаж авахаар төлөвлөж байсан гэв. Түүнчлэн Шри Ланкын Тамил Илам бүлэглэлд зориулж зэвсэг худалдаж авахыг завдсан гэжээ.

Өдгөө 57 настай Эбисава өнгөрсөн оны хоёрдугаар сарын 3-нд хамтран зүтгэгчийнхээ хамтаар Копенгагенд очиж пулемёт, танк эсэргүүцэх пуужин зэрэг АНУ-ын зэвсэг худалдсан гэж Хууль зүйн яамнаас мэдэгдлээ.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж