Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Буча хотод амь үрэгдсэн энгийн иргэдийн аймшигт зургуудад эгдүүцсэн. Үүний адил хөрш Бородянкагийн байдал бүр ч дор байна гэж мэдэгдэв. Мөрдөн байцаагчид Пүрэв гаригт Бородянка хотын нурангиудаас 26 хүний цогцос олдсон гэж мэдэгджээ. Нутгийн иргэд “CBS News”-т мэдээлснээр, оросууд хотоос гарах үедээ хотын төв гүүрийг дэлбэлсэн байна.
Оросын цэргүүд ойролцоох Термахивка тосгонд хувцас, мөнгөн эдлэлээс эхлээд хөргөгч, угаалгын машин хүртэл дээрэмдсэн гэж нутгийн иргэд “CBS News” телевизэд ярьжээ. Тосгоны дарга Микола Олексиенко оросууд тосгоны эмнэлгийг бөмбөгдөж, сүйрүүлсэн гэж мэдэгдсэн байна. Термахивка тосгон нь Чернобылийн цөмийн станцаас 30 милийн зайд оршдог бөгөөд Оросын цэргүүд ч мөн тус тосгоноос ухарчээ. Оросууд тусгаарлах бүсийн хамгийн бохирдсон хэсэгт шуудуу ухсанаар иргэд их хэмжээний цацраг идэвхт бодист хордсон гэж Украины тал мэдэгдэв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Пүрэв гаригт Орос, Украины нөхцөл байдалд их хэмжээний цэргээ алдсаныг хүлээн зөвшөөрч, асар том эмгэнэл илэрхийлсэн ч хэчнээн цэрэг амиа алдсан тодорхой тоо хэлсэнгүй.
Эх сурвалж: CBS NEWS
Холбоотой мэдээ