Цагдаагийн ус шүршигчийг улсаараа гайхав

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ус шүршигчийг улсаараа гайхав

Цагдаагийн ус шүршигчийг улсаараа гайхав

Нийгмийн сүлжээнд төв талбайд өрнөж буй жагсаалтай холбоотой олон мэдээлэл хөвөрч байна. Түүний дотор цагдаагийнхны "ил гаргасан" ус шүршигч машинтай холбоотой бхуимдал ч олон нийтийн сүлжээнд цөөнгүй харагдав. Өөрөөр хэлбэл, зам дээр давс цацах машингүй байж, жагсаалыг тараах машин худалдаж авсанд иргэд шүүмжлэлтэй ханджээ.

Уг автомашин хэдэн төгрөгийн үнэлгээтэй болохыг цагдаагийн байгууллагаас тодруулахад “Ус шүршдэг машиныг 2012 онд худалдан авсан. Үнийг нь тодорхой мэдэхгүй. Учир нь 10 жилийн өмнө авсан, манайд үүрэгт ажиллагаанд ашиглагддаг машин” гэсэн юм. Энэхүү тайлбараас харахад уг машиныг жагсаал цуглаан, үймээн самуунд хэрэглэхээр "хав дарж" байсан бололтой.  Өчигдрийн хувьд залуусын жагсаалыг үймээн болох вий гэсэндээ цагдаагийнхан "далд хийсэн" машинаа ил гаргасан нь энэ аж.

Өвлийн хүйтэнд цасаа ч арилгачихаж чадахгүй байж, үймээн гарна гээд ус шүршигч худалдаж авдаг Монголын төр энэ мэт үрэлгэн байдлаасаа хэзээ салах вэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
БурууБуруу
8
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж