Зарим хүнсний үйлдвэрүүд хаалга аа барих уу?

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Зарим хүнсний үйлдвэрүүд хаалга аа барих уу?

Өнөөдөр улсын хэмжээнд 73 мянга гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүд 40 орчим хувийг эзэлж байна. Тэд хэрэглэгчиддээ эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэх зорилго өвөртлөхийн зэрэгцээ өөрсдийн ажилчдын эрүүл, аюулгүй байдлыг ханган, тогтвортой ажлын байр бий болгож байгаа нь улс орныхоо эдийн засаг болон хөгжил дэвшилд томоохон өгөөж үзүүлсээр байна.

Гэвч хил гааль болон улс төрийн тогтворгүй байдал нь тэднийг ХААЛГА АА БАРИХ УУ? ХАМАГ ЧАДЛАА ШАВХАН ЦААШ ЗҮТГЭХ ҮҮ? гэсэн ацан шалаанд оруулсаар байна. Ковид-19 халдварын хэцүү цаг үед тэд хэрэглэгчээ бүтээгдэхүүнээр таслахгүй, ажлын байраа тогтвортой байлгаж, тогтмол орлоготой иргэн бий болгохын тулд бүхий л нөөц бололцоогоо шавхан ажилласан. Харамсалтай нь ар араасаа өрнөж байгаа гэнэтийн өөрчлөлтүүдийг тэд өөрсдийн нөөц боломжоороо даван туулахад нилээдгүй бэрхтэй болжээ.

Хойд болон урд хоёр хөршөөсөө бүрэн хамааралтай манай улсын хувьд ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүн болох Байгалийн хий, газрын тос, үр тарианы үнэ дэлхийн зах зээлд огцом өссөн. Энэ нь импортлогч орнуудын шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд хүчтэй нөлөөлж байна. Улмаар БНХАУ-ын ургац энэ онд түүхэн доод түвшинд байгаа тул хүнсний нийлүүлэлтэд томоохон тасалдал бий болж, дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, хомсдол үүсэх эрсдэлийг нэмж байгаа. Үүнээс шалтгаалан бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний түүхий эд материал үнэд орж, хил гаалийн тээвэрлэлт гэхэд хэд дахин нэмэгдээд байна.

Бидний өдөр бүр иддэг нарийн боов гэхэд л гурил, элсэн чихэр, тос, исгэгч гэх мэт олон түүхий эд тэдэнд шаардлагатай бөгөөд исгэж бэлтгэсэн зуурмагаа жигнэж эсвэл чанахад хүртэл тог цахилгаан шаардана. Харин тухайн бэлэн болсон бүтээгдэхүүнд гадны биет оруулахгүйн тулд найдвартай сав баглаа боодол мөн хэрэгтэй. Савлаж бэлдсэн нарийн боовыг танд хүргэхийн тулд бензин, түлш шаардлагатай гэх мэт олон асуудал бий. Анхнаасаа  боов боорцог гэдэг тэр хэлбэрээрээ газраас ургаж, тэнгэрээс унадаггүй шүү дээ. Өдөр бүр таны ажлыг хөнгөвчилж, эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь үндэсний үйлдвэрлэгчдийн үүрэг. Иймээс тэд хариуцлагатай үйлдвэрлэгч, ажил олгогч байхын тулд 100-500 төгрөгөөр ч болтугай үнээ нэмж, хаалгаа барилгүй хамаг чадлаа шавхан цааш зүтгэхээс өөр сонголт тэдэнд байхгүй бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж