“Кью Эс Си” ХХК: Хөгжлийн банкны Ү.Амарбатыг шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

“Кью Эс Си” ХХК: Хөгжлийн банкны Ү.Амарбатыг шүүхэд өгнө

“Кью Эс Си” ХХК: Хөгжлийн банкны Ү.Амарбатыг шүүхэд өгнө

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ү.Амарбатын хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр /2022.04.08/ “Кью Эс Си” ХХК-иас мэдээлэл хийж байна.


Кью Эс СиХХК-ийн захирал Э.Шижир:

-Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ү.Амарбат дөрөвдүгээр сарын 6, 7-нд мэдээлэл хийсэн. Энэ үеэр “Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэгч манай байгууллагатай холбоотой илтэд гуйвуулсан мэдээлэл өгсөн. Өмнө нь бэлтгэсэн тэрхүү ташаа мэдээллийг олон нийтэд өгсөн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж бодож байна. Тиймээс залруулга хийхийг хүслээ.

“Кью Эс Си” ХХК-ийг хувийн хэвшлийнх гэж хэлсэн. Манайх 100 хувь хувийн компани. Манай компанийг төв банкнаас 600 тэрбум төгрөгийн зээл авсан гэсэн. Гэхдээ Монголбанк зээл олгодоггүй.

Эдгээрээс гадна бусад үйл ажиллагаа, концессын гэрээ рүү халдаж, ташаа мэдээлэл өгч байгаад бухимдаж байна. Олон нийтэд буруу мэдээлэл өгч байгаа учраас Ү.Амарбатыг шүүхэд өгч байгааг мэдэгдье. Хөгжлийн банкнаас компанийн хэвийн үйл ажиллагааг ийнхүү доголдуулж халдаж байгаа нь буруу. Нийт дөрвөн жилийн хугацаанд 20 гаруй удаагийн хяналт, шалгалт хийсэн. Удаа дараагийн шалгалтыг бид эсэргүүцээгүй. Гэтэл үйл ажиллагаанд ийнхүү илтэд халдаж байгаа нь том асуудал.

Концессын гэрээний хувьд дараах хэсгээс бүрдэж байна. Хуст уул Төмөртолгой, Төмөртэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ гурван саяас доошгүй тонн төмрийн хүдэр олборлох, жилд 1.5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх үйлдвэр зэрэг багтсан. Мөн Жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн хүчин чадлыг ч 300 мянган тоннд хүргэх өргөтгөл шинэчлэл хийх зэрэг хэсгээс гэрээ бүрдэж байгаа.

Концессын гэрээний дагуу 30 жилийн дараа гэрээ дуусахад төрд үнэ төлбөргүй хүлээлгэн өгөх юм. Түүнээс “Кью Эс Си” ХХК гэрээг эзэмшинэ гэсэн үг биш.

Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар их ярьж байна. Уул уурхайн бүтээгдэхүүн гаргахад ашигласан нийт зардлын 14 хувийн хөрөнгө оруулалтыг тус банкнаас зээлээр авсан. Хөгжлийн банкнаас тухайн үед 33 тэрбум төгрөг авсан. Цаг тухай бүрд нь төлөлт хийгээд явсан. Одоо гэтэл эргэн төлөх дүн нь 110 тэрбум төгрөг болсон. Зөвхөн ханшийн зөрүү гэхэд 80 тэрбум төгрөг байна. Энэ асуудлыг шалгах ёстой байгууллагууд нь шалгаад явж байна.

“Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүүжилт дээр Худалдаа хөгжлийн банк ажиллаж байна.

Энэ төсөл дээр уул уурхайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэчлэх ажлын хүрээнд концессын гэрээнд заасан зөвхөн нэг төсөл болох “Төмөртэйн ордоос Хандгайт өртөө” чиглэлийн 33.4 км урттай төмөр замыг барих зорилгоор Хөгжлийн банкнаас 133 тэрбум төгрөгтэй тэнцэх 71 сая ам.долларын зээл авсан. 2018 оныг хүртэл 88 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Гэтэл өнөөдөр Улсын дээд шүүхээс төлүүлэхээр тогтоосон эцсийн үлдэгдэл нь 191.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдөр эрх бүхий байгууллагад хүргүүлсэн, одоогоор хариу ирээгүй. Хөрөнгө оруулалт анх эхэлсэн 2010 оны байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т 800 гаруй ажилтан ажиллаж 700.5 мянган төгрөгийн дундаж цалинтай байсан бол 2014 онд концессын гэрээ байгуулах үед 1400 гаруй ажилтантай болж, цалин ч 1.2 төгрөг болж нэмэгдсэн. 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1457 ажилтныг 1.7 сая төгрөгөөр цалинжуулж ажиллаж байгаа. Тиймээс Ү.Амарбатыг олон нийтэд ташаа мэдээлэл тараасан үндэслэлээр шүүхэд өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж