Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тухайлбал, өчигдөр төв талбайд залуусын жагсаалын үеэр төрийн ордноос гарч явсан хүнээс архи үнэртсэн талаар жагсагчид хэлж, тухайн хүний согтолтыг драгер багажаар шалгахыг шаардсан. Улмаар тухайн хүнийг цагдаагийн байгууллагаас шалгахад согтолтын зэрэг нь 0 байсан гэж мэдээлж байна.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Манай Хэрэг эрхлэх газрын ажилтан согтуу байсан гэдэг худлаа. Гарч явахад нь согтуу гэж андуурсан байсан. Дахиад шалгахад мөн л 0 хувьтай гарсан байна лээ. Гэхдээ хувцас хунарыг нь ураад, зодуулчихсан байна лээ. Ер нь хүндрэлтэй нөхцөл байдалд ийм асуудал үүсчих гээд байдаг тал бий.
Нэгдүгээрт, жагсагчид өөрсдөө тайван байх хэрэгтэй. Цагдаад халдахгүй, хууль ёсны шаардлагыг биелүүлэх ёстой. Нөгөө талаас цагдаа нар иргэдтэй зөрчилдөхгүй байх талаар бодож ажлаа хийх хэрэгтэй. Өчигдөр би ярьсан юм. Та нар хүч хэрэглэхгүй байх талаас нь ажлаа хийгээрэй гэж хэлсэн. Харамсалтай нь, шөнө үл ойлголцол бий болчихож. Нэлээн хэдэн иргэнийг саатуулсан гэсэн. Цагдаа нар ер нь суллах байх” гэлээ.
Холбоотой мэдээ