Оюутны их наадмын таеквондогийн аваргууд тодров

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Оюутны их наадмын таеквондогийн аваргууд тодров

Оюутны их наадмын таеквондогийн аваргууд тодров

Монголын оюутны спортын V наадмын таеквондогийн аваргууд, медальтнууд тодорлоо. Тэмцээн Мон-Алтиус дээд сургуулийн зааланд хоёр өдөр болсон бөгөөд нийт 13 их дээд сургуулийн 160 оюутан тамирчин, албаны төлөөлөгч, шүүгч, дасгалжуулагч, зохион байгуулагч оролцжээ.

Тамирчид эмэгтэй, эрэгтэй тус бүр таван жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос тэргүүн байрт 28 оноотой ИЗОУИС, дэд байрт 23 оноотой Мон-Алтиус, гуравдугаар байрт 21 оноотой МУИС-ийн баг тамирчид оров.

Тэмцээний жин тус бүрийн аваргуудыг танилцуулъя.

Эмэгтэйчүүд

  • -46кг Ж.Энхгэрэл (МУИС)
  • -49кг Т.Ганболор (ИЗОУИС)
  • -57кг Б.Сарнай (РОЯЛ ОУИС)
  • -67кг Б.Анхбаяр (ИЗОУИС)
  • +67кг Б.Дөлгөөнтуяа (ИЗОУИС)

Эрэгтэйчүүд

  • -54кг Ё.Пүрэвдаш (МОН-АЛТИУС БТДС)
  • -58кг Б.Соёл-Эрдэнэ (МОН-АЛТИУС БТДС)
  • -68кг Д.Чинзориг (ҮБТДС)
  • -80кг Ө.Болор-Эрдэнэ (ДХИС)
  • +80кг Э.Ганзориг (МУИС)

Тэмцээний шилдгүүдээр дараах тамирчид тодров.

  • Шилдэг тамирчин эрэгтэй Б.Соёл-Эрдэнэ (Мон-алтиус БТДС)
  • Шилдэг тамирчин эмэгтэй Т.Ганболор (ИЗОУИС)
  • Шилдэг шүүгч О.Энхбилгүүн (ҮБХИС)
  • Шилдэг дасгалжуулагч Б.Мөнхсайхан (ИЗОУИС)

Энэхүү тэмцээний аваргуудыг 2022 оны зургадугаар сарын 26-нд БНХАУ-ын Чендү хотноо болох Дэлхийн оюутны Универсиад наадамд сонгон оролцуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж