“Орхонд орон нутгийн өмчит компаниуд луйвар хийж байна”

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

“Орхонд орон нутгийн өмчит компаниуд луйвар хийж байна”

“Орхонд орон нутгийн өмчит компаниуд луйвар хийж байна”

Орхон аймгийн иргэд орон нутгийн өмчит компанийн луйврын талаар өнөөдөр /2022.04.08/ мэдээлэл хийж байна. Тус аймгийн иргэд дараах мэдээллийг өгөв.

Бид өнөөдөр зөвхөн усны үнэ нэмэгдсэн асуудлыг ярина. Иргэдийн нэр барьж, хууль зөрчсөн байж болзошгүй учир хууль шүүхийн байгууллагад хандаж шалгуулна. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ч хандана. Төрийн байгууллагад иргэдээс санал авсан нэр барьж, боловсон хэлбэрээр дээрэмдэж байна. Нотлох баримтын шаардлага явуулахыг хүссэн ч орон нутгийн өмчит компаниуд огт явуулаагүй. Усны үнийг иргэд зөвшөөрсөн учраас нэмсэн гэсэн. Гэхдээ нутгийн иргэд үүнийг дэмжээгүй. Цэвэр, бохир усны үнэ нэмэгдсэнтэй холбоотой аудитын тайлангаас дүн мэдээ хэлье. 2017 онд үнэ нэмэгдээгүй үед цэвэр, бохир усны үнэ дээр 3.8 тэрбум төгрөгийн орлого нэмсэн байна. Тийм байтал бид алдагдалтай ажиллаж байгаа учир үнээ нэмэх хэрэгтэй гэсэн шаардлага явуулсан.

500 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа ч тус компани хоёр тэрбум төгрөгийн орлоготой байна. Гэтэл 2021 онд ТУЗ нь 715 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах шийдвэр баталж байна. Үүнийг бид ойлгохгүй байна. Усны үнэ дээр нэмсэн 50 хувийг буцаан буулгах ёстой.

Суурь үнэ нэмэгдэхэд төгрөгийн ханш буурч байна. Тиймээс үүнийг төрийн хэмжээнд анхаарч авч үзэх хэрэгтэй. Орон нутагт өргөн хэрэглээний барааны үнэ нийслэлээс илүү нэмэгдэж байна. Цагаан будаа гэхэд Улаанбаатараас 500-1000 төгрөгийн нэмэгдэлтэй Эрдэнэтэд  очдог. Өнөөдөр Орхон аймагт усны үнийг 50 хувиар нэмсэн нь иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байна. 30 мянган төгрөгийн төлбөр төлдөг байсан өрхүүд одоо 45 мянган төгрөг төлдөг болсон. Цаашид тогны мөнгийг ч нэмэх төлөвтэй байгаа. Тог хязгаарлана, хязгаарлахаас өөр аргагүй мэтээр иргэдийг айлгах замаар үнэ нэмж байна. Үүнийг анхаарах хэрэгтэй. Аймгийн удирдлагууд үүнд анхаарахгүй байгаа учраас бид хотод ирж асуудлыг мэдээлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж