Хятадыг эсэргүүцэхийн тулд Австрали пуужингаа шинэчилнэ гэв

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Хятадыг эсэргүүцэхийн тулд Австрали пуужингаа шинэчилнэ гэв

Хятадыг эсэргүүцэхийн тулд Австрали пуужингаа шинэчилнэ гэв

Хятадын Ази, Номхон далайн бүс нутгуудад үзүүлж буй нөлөө аюул дагуулж байгаа тул Австрали улс хамгаалалтын пуужингаа шинэчлэхэд 2.6 тэрбум ам.доллар (3.5 тэрбум австрали доллар) зарцуулна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Мягмар гаригт  мэдэгдэв. Австрали улс байлдааны хөлөг онгоцныхоо пуужингийн тусгалыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь "AUKUS" хэлэлцээрийн хүрээнд болж өрнөнө. Өнгөрсөн оны гуравдугаар сард батллагдсан хэлэлцээр дагуу болсон Их Британи, АНУ болон Австрали улс хамтран хэт авианы пуужин бүтээх хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Австралийн Батлан хамгаалахын сайд Дуттоны гаргасан мэдээнд Канберра “F/A-18”, “F-35A” сөнөөгч онгоц, агаар-газар хамтарсан “JASSM” өргөтгөсөн тусгалтай пуужин худалдан авах ажлыг түргэсгэнэ гэж мэдэгджээ. Тус хоёр сөнөөгч онгоц болон газар-агаар хамтарсан пуужингаар Номхон далайн замыг хамгаалахаар төлөвлөсөн байна.

Шинэ пуужингууд 2024 он гэхэд ашиглалтад орох төлөвтэй байна гэж тус улсын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. “JASSM Extended Range” буюу АНУ-ын зохион бүтээсэн, нууцлаг шинж чанартай, нислэгийн явцад чиглэлээ засах чадвартай далавчит пуужингийн тусламжтайгаар Австралийн байлдааны онгоцууд 900 километрийн (560 миль) тусгал дахь байг цохих боломжтой болно гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж