Марадонагийн “Бурхны гар” өмсгөл 5.2 сая ам.доллараар зарагдана

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Марадонагийн “Бурхны гар” өмсгөл 5.2 сая ам.доллараар зарагдана

Марадонагийн “Бурхны гар” өмсгөл 5.2 сая ам.доллараар зарагдана

Хөлбөмбөгийн түүхэнд тохиосон хамгийн гайхалтай үйл явдлуудын нэг бол яахын аргагүй Марадонагийн “Бурхны гар” билээ. 1986 оны дэлхийн аваргын хасагдах шатанд Англи болон Аргентины шигшээ багууд учраа тааран тоглож, Аргентин 2-1 гэсэн харьцаатай хожиж байв. Тус тоглолтод Марадона гараараа гоол оруулсан нь хожмоо “Бурхны гар” гэж нэрлэгдсэн бол түүний Английн тоглогчдыг хуурч оруулсан дараагийн гоол нь “Зууны гоол” гэж алдаршсан.

Марадонагийн “Бурхны гар”-ыг бүтээхдээ өмссөн өмсгөлийг дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Тус өмсгөлийг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дуудлага худалдаанд оруулах бөгөөд 5.2 сая ам.доллараар зарагдах төлөвтэй байгаа аж.

Дуудлага худалдаа зохион байгуулах “Sotheby’s” үнэт эдлэл, цуглуулгын дэлгүүрийн эзэн Брам Уатчер ярихдаа “Дэлхийн спортын хамгийн чухал нандин зүйлс гэх жижигхэн жагсаалтын нэг үнэт зүйлийг худалдаанд оруулах гэж байна. Марадонагийн бүтээсэн мөч бол спортын түүхэн дэх бэлэг тэмдэг” гэжээ.

Марадона гараараа оруулсан гоолоо хожим тодорхойлохдоо “Марадонагийн бага зэрэг толгой, бурхны бага зэрэг гар” гэж байв.

Дуудлага худалдаа дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж