Зеленский: Оросууд Мариуполийн цогцсуудыг цуглуулж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Зеленский: Оросууд Мариуполийн цогцсуудыг цуглуулж байна

Зеленский: Оросууд Мариуполийн цогцсуудыг цуглуулж байна

Украины Ерөнхийлөгч Зеленский ээлжит видео бичлэгээрээ нөхцөл байдлын талаар ярив. Тэрбээр Украины өмнөд хэсгийн Мариуполь хотын талаар ярихдаа “Оросын арми Мариуполь хотод юу хийсэн талаар дэлхий нийт мэдвэл юу болох нь төсөөлшгүй” гэв.

"Оросын арми буцсаны дараа Буча хотод тохиолдсон шиг аймшигт дүр зураг Мариуполь боомтод мөн бий болсон. Нөгөө л аймшигт гэмт хэрэг. Нөгөө л харгислал” гэж Зеленский онцлон хэлэв. Дайн эхлэхээс өмнө 500 мянга орчим хүн амтай байсан Мариуполь хот хэдэн долоо хоногийн туршид Оросын хүчтэй буудлагын улмаас бараг устгаж, сүйрсэн гэж Украин мэдэгдээд байв. Одоогийн байдлаар Мариуполь хотод гацсан 100 мянган иргэн байна гэж Киев мэдэгджээ.

Буча хотод тохиолдсон шиг аймшигт явдал Мариуполь хотод давтах магадлалтайг Зеленский онцлов. Тэрбээр "Оросууд Мариуполь хотод амиа алдсан украинчуудыг Украины арми өөрсдөө алсан мэтээр харагдуулахыг хүсч байна. Ингэхийн тулд эзлэн түрэмгийлэгчид хүчээр олон тооны цогцос цуглуулж, гудамжинд ил гаргаж байна” гэж анхааруулав. Зеленскийн хэлснээр, оросууд шарилыг суртал ухуулгын зорилгоор их хэмжээгээр цуглуулж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж