Ромын пап Украины далбааг үнсэж, "аллага"-ыг буруушаав

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Ромын пап Украины далбааг үнсэж, "аллага"-ыг буруушаав

Ромын пап Украины далбааг үнсэж, "аллага"-ыг буруушаав

Пап лам Францис өнгөрсөн Лхагва гаригт олон нийтэд хандан үг хэлсэн ба Буча хотоос илгээсэн Украины төрийн далбааг үнсэн, хотын гудамж, олон зуун хүнийг хөнөөсөн "аллага"-ыг буруушаав. Тэрбээр долоо хоног бүр иргэдэд хандан үг хэлдэг уламжлалтай.

"Украины тухай мэдээллүүд итгэл найдвар авчрах бус Бучагийн аллага гэх мэт харгислалыг олон нийтэд түгээлээ" гэж Пап лам Францис “Reuters” агентлагт ярив. Өнгөрсөн долоо хоногт Киевийн ойролцоох Буча хотын гудамжинд Украины 400 гаруй энгийн иргэн цаазлуулсан байдалтай олдсон. Тус нөхцөл байдлын зураг цахим сүлжээнд тарж, Путин дайны гэмт хэрэгтэн гэх цол зүүв.

Пап лам “Хүүхэд, эмэгтэйчүүд болон өндөр настны эсрэг хийж буй Оросын үйлдэл хэрээс хэтэрч байна. Гэм зэмгүй амиа алдсан иргэдийн сүнс тэнгэрт хашгирч, цус нь диваажинд урсаж байдаг” гэж хэлэв. Мөн ирэх долоо хоногийн Мягмар гаригт Пап лам Украинаас дүрвэсэн иргэдийг индэр дээр гарч үг хэлэхийг хүслээ.

Францис энх тайвны төлөө нухацтай хэлэлцээ хийхийг бүх талд уриалан, дайныг дуусгавар болгохыг хүсэв. Тэрбээр "Энэ дайн зогсох болтугай! Зэвсэг чимээгүй болох болтугай. Үхэл, сүйрлийг тарихаа боль” гэж хашгиран үгээ дуусгав.

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж