617,330 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

617,330 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 621,688,766 төгрөгийн үнийн дүн бүхий 617,330 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Атар-Өргөө" ХК (ATR +10.93%), "Гурил тэжээл Булган" ХК (GTJ +10.70%) болон "Монгол Базальт" ХК (MBW +8.12%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER -13.33%), "Бэрх Уул" ХК (BEU -11.92%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -10.52%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 7,919 ширхэг нэгж эрхийг 2,901,706 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 2,000,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс –0.39% хувиар буурч, 38,144.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,356,519,012,926 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж