DHL-ийн онгоц дундуураа хуваагдав

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

DHL-ийн онгоц дундуураа хуваагдав

DHL-ийн онгоц дундуураа хуваагдав

Коста Рика улсын Хуан Сантамариа олон улсын нисэх онгоцны буудал дээр “DHL” компанийн Боинг 757-200 ачаа тээврийн онгоц өчигдөр /2022.04.07/ ослын буулт хийв. Нисэхийн удирдлагуудын мэдэгдсэнээр, тус онгоц хөөрөх зурвасаар гулсаж, улмаар дундуураа хуваагдсан байна.

“Aeris” оператороос мэдэгдсэнээр, осол орон нутгийн цагаар өглөөний 10:00 орчимд болжээ. Нийслэл Сан Хосе хотын захад байрлах нисэх онгоцны буудал ослоос таван цаг орчмын дараа буюу үдийн 15:30 орчимд нээгдэж, үйл ажиллагаагаа буцаан эхлүүлсэн аж. Дор хаяж 18:00 цаг хүртэл нисэх буудал хаалттай байна гэж тооцоолсон боловч төлөвлөснөөс эрт нээгджээ. Ослын улмаас худалдааны болон ачаа тээврийн 57 нислэг түр саатаж, 8500 орчим зорчигч нислэгээ хүлээсэн гэв.

Нисэх багийн гишүүд ямар нэгэн гэмтэл аваагүй бөгөөд нэг гишүүнийг нь урьдчилан сэргийлэх үүднээс эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа аж.

Коста Рикагийн “La nacion” сонинд нийтлэгдсэн зургуудаас харвал онгоц хөөрөх зурвасын ойролцоох өвслөг талбайд газарджээ. Мөн сүүл нь салж, далавч нь хугарсан байна. Онгоц Гватемал руу нисч байх үед гидравлик системд гэмтэл гарсан байж болзошгүй гэж Коста Рикагийн Иргэний нисэхийн албаны дэд захирал Луис Миранда Муноз мэдэгдэв. “DHL” болон нисэх буудлын ажилтнууд онгоцыг байрнаас нь холдуулахаар хамтран ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж