Үнийн хөөрөгдлийн эсрэг иргэдийн тайван жагсаалын үеэр хүний биед халдсан, алба хаагчид хүч хэрэглэсэн асуудлаар өнөөдөр /2022.04.08/ ЭЦА-наас мэдээлэл хийж байна.
ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Б.БААТАРХҮҮ:
-Жагсаал цуглааны бүтэц 18:00-19:00 цагийн үед өөрчлөгдсөн. Ингэснээр бусдыг турхирсан үйлдэл удаа дараа гаргасан. Сүүлд нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд халдаж, төрийн тусгай объектод халдах оролдлого гаргасан. Цагдаагийн байгууллагаас жагсаалыг тараахаар удаа дараа оролдсон. Энгийн иргэд болоод цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гэмтээсэн тохиолдол ч гарсан. Жагсагчдын дотор насан хүрээгүй иргэд, өсвөр насныхан их байсан. Тиймээс 03:40 цагт албадлагын арга хэмжээ ашиглаж, жагсаалыг тараасан. Албадлагын үеэр 20 хүнийг түр саатуулж, 18 хүнийг эрүүлжүүлж, холбогдох шалгалтыг хийж байна.
Жагсаалын үеэр нэг эмэгтэйн толгойг хагалсан. Мөн хэд хэдэн цагдаагийн биед гэмтэл учруулсан. Эдгээр хүмүүсийг гэмтлийн эмнэлэгт хүргэж, тусламж үзүүлсэн.
Жагсч байсан хүний биед эсэргүүцэл үзүүлсэнд мөн тайлбар хэлэх хэрэгтэй. Цагдаа нар эсэргүүцэл үзүүлээгүй, хүний биед халдаагүй. Жагсаал эхлэхэд залуус хуулийн дагуу байсан. Алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээгүй учраас иргэдийн биед халдсан. Шүршигч машины тухайд 2012 онд авсан машин. Жагсаал үймээн самуун хэлбэрт шилжсэн учир цагдаагийн алба хаагчид бэлэн байдалд шилжсэн.
Цагдаагийн алба хаагчийн иргэний цохиж, хүч хэрэглэж байгаа бичлэг дээр дүн шинжилгээ хийж байна.
Иргэд гал, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэж нийтийн хэв журмыг зөрчсөн. Тиймээс бид зөрчлийг таслан зогсоохоос өөр арга байгаагүй. 67 хүнийг саатуулсан гэдэг дээр мэдээлэл өгөхөд тэдгээр хүмүүсээс зөвхөн тайлбар авахаар алба руу авч явсан.
ТАВАН ХҮҮХЭД БАЙСНЫГ ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН
Нийт 4 эмэгтэй, 5 хүүхэд, 19 эрэгтэйгээс тайлбар авч явуулсан. Харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байна. Хэрэв оройны үйл явдлыг таслан зогсоогоогүй бол долдугаар сарын 1-ний түүх дахин давтагдах эрсдэлтэй байсныг сануулъя. Өнөөдөр мөн жагсаал цуглаан үргэлжилбэл өчигдрийн ажилласан арга барилаараа цагдаа нар хэв журам сахиулаад явна.
Холбоотой мэдээ