Эрдэнэбүрэнгийн малчдад 10 хүртэл саяын нөхөн олговор олгоно

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

Эрдэнэбүрэнгийн малчдад 10 хүртэл саяын нөхөн олговор олгоно

Эрдэнэбүрэнгийн малчдад 10 хүртэл саяын нөхөн олговор олгоно

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болжээ. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамнаас гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тооцсон. Өөрөөр хэлбэл, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Усан цахилгаан станцын үндсэн барилга баригдах Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дэвсгэрт орших 111,2 га газарт одоогоор ямар нэгэн айл өрх, аж ахуйн нэгж байхгүй боловч усан сан бүрэлдэх талбайд 2026 оноос нөлөөлөлд өртөх 270 өрхийн 1251 иргэний газар чөлөөлөх асуудал яригдаж буй. Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд эдгээр өрхийг 2022-2023 онд шинээр суурьшуулахаар төлөвлөсөн газар нутагт нүүлгэн шилжүүлэх боломжтой аж.

270 МЯНГААС 10 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВОР АВАХААР БАЙНА

Тавинбэх

 

Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулагдах газрын усан сан байгуулах хэсэгт одоо ажиллаж амьдарч байгаа 271 өрхийн 1251 иргэнийг нүүлгэх асуудал үүссэн. Түүнчлэн "Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрхзүйн зохицуулалтаар зөвхөн биет хөрөнгийн үнэлгээгээр нөхөн олговор олгож байна. Энэ нь малчдад тохиромжгүй. 271 өрхөөс 100 орчим нь 270 мянган төгрөгөөс 10 сая төгрөгийн нөхөн олговор авахаар байна. Тиймээс Засгийн газар нөхөн олговрыг нэмэх талаар ярьж байна.

Яам бол төрийн захиргааны төв байгууллага. Төсвөөс санхүүждэг. Яаманд харьяалагдаж байгаа дээрх хоёр төслийг хэрэгжүүлэхийн тулд зээл авсан. Хэзээ төлөх нь бүтээн байгуулалтын ажил үргэлжлэхтэй л холбоотой” гэлээ.

СУМЫН ЗАСАГ ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦНО

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар аль болох иргэдэд бага хохирол учруулах талыг баримтална. Гэхдээ Засгийн газар улс орны эдийн засгийн бие даасан байдалтай холбоотой дэвшүүлсэн төсөл хөтөлбөрөөс ухрахгүй. Эрдэнэбүрэнгийн айл өрхүүдтэй уулзсан. Зарим айлд нөхөн төлбөр олгох зайлшгүй шаардлага байна. Зарим нь нөхөн олговор өгөх сургаар нүүж очсон ч айлууд байна. Удахгүй би Эрдэнэбүрэнд очиж ажиллана. Ойрын үед УЦС-ын ажлыг эхлүүлнэ. Тэнд сумын Засаг дарга нь БНХАУ-ын Элчин сайдын яам руу бичиг өгсөн байсан. Ер нь бодох ёстой зүйл нь Засаг дарга сумын нутаг дэвсгэрийг төлөөлөх эрхтэй. Гэхдээ шууд гадаад харилцаа хийгээд байх субъект биш. Тиймээс өөрийн эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ авна.

Эрдэнэбүрэнг шийдэж чадвал баруун бүс нутаг эрчим хүчний хараат бус байдлаас гарна. Багануурын эрчим хүчний станц баригдах ёстой байсан боловч улс төржилтөөс үүдэн зогссон. Хоёр, гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөл хийгдэнэ” гэж мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж