"Жагсагчид сэтгэлийн хөөрөлд автах вий гэдэг дээр анхаарсан"

Хуучирсан мэдээ: 2022.04.08-нд нийтлэгдсэн

"Жагсагчид сэтгэлийн хөөрөлд автах вий гэдэг дээр анхаарсан"

"Жагсагчид сэтгэлийн хөөрөлд автах вий гэдэг дээр анхаарсан"

Үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өчигдөр /2022.04.07/-өөс өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Жагсаалд залуус идэвхтэй оролцож байгаа тул цагдаагийн байгууллагаас нэмэлт бүрэлдэхүүн гарган ажиллаж буй. "Үймээн гаргахгүйн тулд ийнхүү алба хаагчдын тоог нэмсэн" гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү хэлсэн. Түүнээс жагсаалтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.


-Төв талбайд болж буй жагсаалд цагдаагийн хэчнээн бие бүрэлдэхүүн ажиллаж байна вэ? 

-Жагсаал тайван замаар өрнөж байх үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид ажиллаж байсан. Үйл ажиллагаа өчигдөр өдөр хэвийн, жагсагчид, цагдаагийн алба хаагчдын дунд ямар нэгэн зөрчилдөөн үүсээгүй. Жагсагчид алба хаагчдын тавьж байгаа шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд саад учруулахгүй, нийтийн хэв журам зөрчихгүй байх тал дээр хамтарч ажилласан. Харин 22:00 цагаас нөхцөл байдал өөрчлөгдсөн. Хүмүүс нэмэгдэж, замын хөдөлгөөнд саад учруулах зэрэг хүндрэл гарсан. Тиймээс цагдаагийн байгууллагаас аргагүйн эрхэнд замыг хаасан.

Мөн жагсч буй иргэдээс жагсагчдын дунд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс байна гэсэн мэдээлэл өгсөн. Дээрээс нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан.

Хуулиар бол насанд хүрээгүй хүн жагсаал цуглаанд оролцох хориотой. Мөн залуус гал, чанга дуу чимээ гаргаж байгаа нь нийтийн хэв журам зөрчсөн хэлбэр. Тиймээс цагдаагийн алба хаагчид тодорхой шаардлага, зөвлөмж өгч байна.

-Нэмэлт хүч гаргаж, алба хаагчдын тоог нэмсэн учир юу байв?

-Цагдаагаас нийтийн хэв журмыг сахиулж, замын хөдөлгөөнийг хязгаарлахын тулд нэмэлт хүч гаргасан. Түүнээс Үндсэн хуульд заасны дагуу үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байхад нь цагдаагийн алба хаагчид түүнд иргэдэд халдсан асуудал биш.

-Жагсаалын үеэр нэг хүний тархи хагарсан гэсэн. Өөр хэчнээн хүн жагсаалд оролцож байхдаа бэртэж гэмтсэн бэ?

-Өчигдөр өдөр нэг хүн гэмтсэн, төрийн алба хаагчийн тусгай эмнэлэг рүү хүргэсэн. Энэ талаар мэдээлэл цагдаа дээр одоогоор ирээгүй байна. Цагдаагийн байгууллага залуус хэт сэтгэл хөдлөлд автаад, нийгмийн хэв журмыг зөрчих, цаашлаад хууль бус үйлдэл гаргах вий гэж анхааруулж байна. Мэдээж, Үндсэн хуульд заасан эрхийг бид хүндэтгэж, жагсагчдын аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна.

-Одоо жагсаалын нөхцөл байдал ямар байна вэ? Шөнө жагсаалын үеэр хууль зөрчсөн болон бусад асуудал гарсан уу?

-Энэ талаарх мэдээллийг нэгтгэж байна. Одоогоор нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж