
Тус улс нь Европын холбооны улс дундаас манай улсын гол түншээс гадна, өөрчлөлт шинэчлэлийг анхнаас нь дэмжиж ирсэн байна. ХБНГУ-аас Монгол Улсад 1991-2010 онуудад 290 гаруй сая еврогийн тусламж үзүүлсэн гэнэ. Герман улс нь Монгол Улсад хандивлагч орнуудаас эхний хоёрдугаарт ордог юм. Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яам нь гадаад улсуудад үзүүлдэг хөгжлийн албан ёсны тусламжийн асуудлыг хариуцаж ажилладаг байна. Уг айлчлалын хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайл ноён Д.Нийберл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхах юм. Мөн гадаад хэргийн сайд болон Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ. ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн сайд ноён Д.Нийбел нь 1991 оноос хойш манай улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа аж.
Б.Алт