Оросын тамирчид иргэншлээ сольвол тэднийг битгий буруутгаарай гэв

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

Оросын тамирчид иргэншлээ сольвол тэднийг битгий буруутгаарай гэв

Оросын тамирчид иргэншлээ сольвол тэднийг битгий буруутгаарай гэв

Цагтаа олимпийн мөсөн дэвжээг эзэгнэж явсан Оросын уран гулгагч Татьяна Навка иргэншлээ сольсон тамирчдыг урвагч гэж тодорхойлох хэрэггүй гэжээ. Орос улс Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус улсын тамирчид нүд үзүүрлэгдэж, олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулаад байгаа билээ. Үүний улмаас Оросын зарим тамирчид иргэншлээсээ татгалзаж, өөр улсын иргэншил авахаар судалж эхэлсэн гэнэ.

2006 оны олимпийн болон 2004, 2005 оны дэлхийн аварга Татьяна Навка ийм алхам хийсэн тамирчдыг буруутгах хэрэггүй гэв. Тэрбээр “Иргэншлээ сольж байгаа тамирчдыг хурцаар шүүмжилж, тэднийг бусадтай адилтгах гэсний хэрэггүй.  Иргэншлээ сольж байгаа бүхнийг урвагч гэж ялгах хэрэггүй. Хүн бүр өөрийн гэсэн амьдралтай, түүхтэй, шалтгаантай. Хүн бүр сонголт хийх эрхтэй” гэжээ.

Татьяна Навкагийн нөхөр нь Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков билээ.

Өнгөрсөн сар Францад болсон уран гулгалтын дэлхийн аваргад Оросын тамирчдыг оролцуулаагүй. Ийм нөхцөл байдал даамжирвал Оросын шилдэг уран гулгагчид иргэншлээ солихоос өөр аргагүйд хүрнэ гэдгийг алдарт дасгалжуулагч Татьяна Тарасова сануулсан.

Тэрбээр “Олон улсын тэшүүрийн холбоо манай тамирчдыг амьдралыг алж байна. Үүнд бид буруутай биш шүү дээ. Олон улсын тэшүүрийн холбоо буруутай. Ийм тохиолдолд иргэншлээ сольсон тамирчдыг урвагч гэж үзэх нь утгагүй. Тамирчид өөрсдийнхөө төлөө гаргасан шийдвэрийг буруутгах аргагүй” гэжээ.

Харин Оросын төрийн думын гишүүн, боксчин Николай Валуев өөр бодолтой байна. Түүний хэлснээр тамирчин хүн иргэншлээ сольвол жинхэнэ урвалт болох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж