NATO болон “G7” бүлгийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Орост үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэх арга зам хайж байна. NATO мөн Хятадтай холбоот Ази, Номхон далайн орнуудтай хамтран ажиллахыг хүсч буй.
Уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Орос Украин руу довтолж байгаа асуудал олон улсын аюулгүй байдалд нөлөөлж буйг онцлов. Тус хуралд Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба оролцож буй юм. Тэрбээр эх орныг нь дэмжихийн тулд зэвсгээр хангаж өгөхийг хүсэв.
Хоёр дахь өдрийн хэлэлцүүлэгт Япон, Өмнөд Солонгос, Австралийн сайд нар нэгдэж байна. Шинжээчдийн үзэж буйгаар NATO-гийн хувьд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаа аж.
Энэ нь Украины хямралын үед Орос, Хятадтай харилцаагаа сайжруулна гэсэн болгоомжлолтой холбоотой юм. Хятад улс NATO-г зүүн Европ руу тэлэхийг эрс эсэргүүцэж байгаа билээ.
Эх сурвалж: NHK JAPAN
Холбоотой мэдээ