“Найман шарга”-д ам.доллар 3200 төгрөг болж буурав

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

“Найман шарга”-д ам.доллар 3200 төгрөг болж буурав

“Найман шарга”-д ам.доллар 3200 төгрөг болж буурав

Банкууд ам.доллар тодорхой хязгаартай олгож байгаагаас  "Найман шарга" валют арилжааны захад эрэлт ихэссэн. Ингэснээр ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950-3290 төгрөгт хүрсэн билээ. Харин өчигдрөөс эхлэн ханш бууж эхэлсэн байна.

Тодруулбал, валютын зах дээр ам.долларын өнөөдрийн ханш 3200 төгрөгт хүрчээ. Гэхдээ дээд тал нь 3000-5000 хүртэлх ам.долларыг л зарж байгаа аж.

Арилжааны гол захад ам.долларыг 14 хоногийн өмнө 2920-2960 төгрөгөөр авч байв. Харин ам.доллар зарж байгаа газар тун ховор. Хоёр, гуравхан газарт нэг хүнд 1000-2000 хүртэл ам.долларыг 3000-3050 төгрөгөөр зарж байсан юм. Харин дөрөвдүгээр  сарын 03-нээс хойш ам.доллар өдөр бүр тогтмол 30-40 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнийг иргэд болоод худалдаа эрхлэгчдийн зүгээс эсэргүүцэж, Сангийн яамнаас Монголбанк хариуцлага хүлээх ёстойг анхааруулснаар ханш тогтворжиж эхэлжээ. Иргэдийн хувьд ам.доллар солиулах нь сүүлийн долоо хоногт буурсан байна. Учир нь арилжааны банкуудад тогтоогоод байсан хязгаарлалтыг суллажээ. Ингэснээр  иргэд данснаас гүйлгээ хийх болон ам.доллар авах боломжтой болсон байна.

Банкуудаас тодруулахад өдрийн лимитийг нэмсэн. Зөвхөн төв салбарт их хэмжээний ам.доллар гаргаж байсныг болиулж өдөрт бүх салбар тодорхой хэмжээний валютын гүйлгээ, шилжүүлэг хийж байгаа гэлээ.

Харин валютын ченжүүдийн хэлж байгаагаар банкуудын дотоод зохицуулалтаас гадна валютын ханшны савлагаа их байгаа. Тиймээс ойрын хугацаанд ам.долларын ханш 3200 төгрөгөөс буухгүй гэсэн юм.

МОНГОЛБАНКНААС ЗАРЛАСАН АМ.ДОЛЛАРЫН ӨНӨӨДРИЙН ХАНШ 3015 ТӨГРӨГ

Монголбанкнаас өнөөдөр /2022.04.07/ зарласан ханшийн тухайд ам.доллар 3015  төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд болох Төрийн банк, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банк зэрэг банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэдэд ам.доллар хэвийн олгож байгаа. Мөн худалдаа эрхлэгчдийн хүсэлтийг харгалзаж 10 сая төгрөгөөс дээш ам.долларын шилжүүлгийг ч хийж байна гэв.

Худалдаачид болоод эм ханган нийлүүлэх төвүүд ам.долларын хязгаарлалтаас болж бараагаа татаж авч чадахгүйд хүрсэн талаар news.mn өмнө нь сурвалжлага мэдээллээр хүргэсэн.

Тухайлбал, арилжааны банкууд гадаад руу валют төгрөгөөр дүйцүүлэхэд таван сая төгрөгөөс илүү гүйлгээ хийхгүй байсан. Ингэснээр барааны таталт, төлбөрийн үлдэгдэл зэрэг дээр асуудал үүссэн юм. Тэгэхлээр өнөөдрөөс энэ хязгаарлалтыг сулласан гэж ойлгож болохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж