“Хүүхэдтэй бэлгийн хавьталд орж, сүрдүүлэх нь ихэссэн”

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

“Хүүхэдтэй бэлгийн хавьталд орж, сүрдүүлэх нь ихэссэн”

“Хүүхэдтэй бэлгийн хавьталд орж, сүрдүүлэх нь ихэссэн”

Эрүүгийн цагдаагийн албаны цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр /2022.04.07/ хүүхдүүд цахим гэмт хэргийн золиос болж байгаа талаар мэдээлэв.

ЭЦА-ны Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн:

-Цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо жил ирэх бүрд өсч байна. Тухайлбал, улсын хэмжээнд 2015-2021 онуудад цахим орчинд хүүхдийн эсрэг гэмт хэрэг 101 бүртгэгдсэн. Оноор нь ангилан авч үзвэл  2018 онд  12 гэмт хэрэг,  2019 онд  27, 2020 онд  24, 2021 онд 33 гэмт хэрэг гарсан байна. Гэмт хэрэгтэн цахим орчинд шинэ хаяг нээж хохирогчтой дотносдог бөгөөд улмаар бэлгийн хавьталд орж түүнийгээ дүрсжүүлдэг. Энэ нь хохирогчийг эрхшээлдээ байлгах нэгэн арга болдог. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйл цахим орчинд хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, 16.9 дүгээр зүйл цахим орчинд хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах, садар самуун үйлдэл хийлгүүлэх гэсэн гэмт хэргүүдийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

Кейсээс жишээ дурдвал иргэн А 2020 онд хуурамч цахим хаяг үүсгэн, бага насны охид руу найзын хүсэлт илгээж, нийт 84 бага болон өсвөр насны охидтой танилцан харилцаа тогтоосон.

Түүний хувьд хуурам ч хаягаар нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь ятгаж гуйн авч, улмаар уулзаж дүрс бичлэгээр нь сүрдүүлж айлган бэлгийн харилцаанд орсон гэмт хэргийг илрүүлэн шалгасан. 2022 оны эхний гурван сарын байдлаар хоёр холбогдогчтой есөн гэмт хэргийг бүртгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогоор дээрхтэй ижил төстэй хэргүүдийг илрүүлж, цахим орчинд насанд хүрээгүй охидтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх, өөртөө дасгах замаар бэлгийн харьцаанд орох, хохирогчийг эрхшээлдээ оруулах, гаж дүрс бичлэг явуулах, насанд хүрээгүй хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг бүртгэн шалгаж байгаа. Тиймээс эцэг эхчүүд цахим гэмт хэргийн талаар мэдээлэлтэй байж, хүүхдийнхээ цахим хэрэглээнд тодорхой хяналт тавих нь зүйтэй.

Эрүүгийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болсон ч гэрийнхэндээ хэлдэггүй, нуудаг аж. Энэ нь ийм төрлийн гэмт хэрэг олон гарах шалтгаан болж байгаа юм. Тэгэхлээр асран хамгаалагчид цахим гэмт хэргийн талаар ойлголт мэдээллийг хүүдэд өгөх шаардлагатай байгааг анхааруулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж