Алтан үсгээр тэмдэглэгдсэн нот бүхий “Их Монгол” ая эгшиглэв

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

Алтан үсгээр тэмдэглэгдсэн нот бүхий “Их Монгол” ая эгшиглэв

Алтан үсгээр тэмдэглэгдсэн нот бүхий “Их Монгол” ая эгшиглэв

“Чингис хаан” музейгээс санаачлан эртний монголчуудын хэрэглэж байсан олдвороос илэрсэн 20 орчим хөгжмийн зэмсгийг шинээр сэргээж, “Хаан найрал” найрал хөгжмийн баг бүрдүүлж буй билээ. Уг найрлын зорилго нь Монгол Улсын хөгжмийн түүхийг дахин бий болгох, сэргээн хөгжүүлэх, соёлын өвийг сурталчлах, ард олныг соён гэгээрүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршиж буй.

“Хаан найрал”-ын анхны хөгжим болох “Их Монгол” нэртэй ая нь Их Монгол улсын сүүлчийн эзэн хааны удмын Лигдэн хутагт хааны ордны найралд тоглогдож байжээ. Төрийн ордонд болж буй “Монголын эдийн засгийн форум-2022”-ын эхэнд тэртээ 400 жилийн өмнөх алтан үсгээр тэмдэглэгдсэн тус аяны нотны олдворыг орчин үеийн нотоор сольж сэргээн, өнөөдөр (2022.04.07) анх удаа олны хүртээл болголоо.

Монголын хөгжмийн урлагийн түүхэнд эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан хөгжмийн зэмсгээр ийн тоглосон нь Монголын Их хаадын ордны найрал хөгжмийн түүхийг тодруулж буйгаараа чухал онцлогтой юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж