Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны орон сууцны 62 дугаар байрны хойно байрлалтай зөвшөөрөлгүй баригдсан 21 авто гараашийн буулгах ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба зохион байгуулж ажиллаж байна.
Газар чөлөөлөлт хийсэн байршилд иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан талбай, ногоон байгууламж барихаар төлөвлөж байна.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2022 онд 12 байршилд 168 гараашийг буулгахаар дүүргийн Газар зохион байгуулалтын алба Засаг даргын захирамжийн дагуу ажиллаж байна.
Холбоотой мэдээ