АНУ-ын Төрийн департмент Тайваньд агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” системийг дэмжих тоног төхөөрөмж, сургалтын болон бусад зэвсэг хэрэгслийг 95 сая ам.доллараар худалдахаар болсон. Үүнд зөвхөн зэвсэг хэрэгслээр зогсохгүй, тэдгээрийг байршуулах, ажиллуулах, сургах, засвар үйлчилгээ хийх зэрэг ч багтах юм байна. Энэ тухай Пентагоноос Мягмар гаригт мэдээлжээ.
Тэгвэл Тайваньд зэвсгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх Пентагоны саналыг Хятадын эрх баригчид эрс эсэргүүцэж байна гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицянь өчигдөр /2022.04.06/ хэллээ. “АНУ”-ын энэ үйлдэл нь хоёр улсын харилцааг сүйтгэж, Тайванийн хоолойн энх тайван байдлыг алдагдуулж байна. АНУ Тайбэйд зэвсэг нийлүүлж байгаа нь хоёр талын хэлэлцээр болон Хятадын үндэсний эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Пентагон зэвсгийн нийлүүлэлтээ цуцалж, Тайванийн оролцоотой цэргийн сургуулилалт хийхээ зогсоох ёстой” гэж тэрбээр хэвлэлийн бага хурал дээр мэдэдэв.
Тайбэйн зэвсэгт хүчнийг шинэчлэх, найдвартай хамгаалалтын чадавхийг хадгалах замаар АНУ-ын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн ашиг сонирхолыг хангана гэж Пентагон мэдэгдсэн. Жо Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш ийнхүү гурав дахь удаагаа Тайваньд зэвсэг худалдаж буй юм.
Эх сурвалж: TASS, REUTERS
Холбоотой мэдээ