“Экспортоо нэмэгдүүлэх чиглэлээр урт хугацаанд тууштай ажиллана”

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

“Экспортоо нэмэгдүүлэх чиглэлээр урт хугацаанд тууштай ажиллана”

“Экспортоо нэмэгдүүлэх чиглэлээр урт хугацаанд тууштай ажиллана”

 “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалаас хувийн хэвшлийг дэмжихэд төр хэрхэн анхаарч буй асуудлаар тодрууллаа.


-Цар тахал, хил гааль хаалттай нөхцөл байдалд бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал хүндэрч байна. Төр засгаас хувийн хэвшлийг хэрхэн дэмжиж байна вэ. Засгийн газартай үл ойлголцох нөхцөл байдал үүсч байна уу?

-Шинэ сэргэлтийн бодлогын хэлэлцүүлэг хоёр долоо хоногийн өмнө болсон. Засгийн газраас маш ойлгомжтойгоор хувийн хэвшлийг дэмжинэ гэж хэлж байна лээ. Хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж буй гэж ойлгосон. Уг хуулиар хувийн хэвшлийг дэмжсэн хууль эрх зүйн орчин бүрдэх байна.

-ОХУ, Украины асуудлаас үүдэж манай улсын эдийн засагт шок үүсч байна. Хувийн хэвшилд дээрх байдал хэрхэн нөлөөлж байна вэ?

-Зөвхөн Монголд биш дэлхий даяар инфляци өсч байна. Мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж байсан бол мөнгөний бодлогыг хатууруулж, бодлогын хүүг нэмэхээр болж байна. Хэр огцом нэмэх үү гэдэг нь асуултын тэмдэг юм.  Нөгөө талаар хөрөнгийн зах зээл унах төлөвтэй байна. Хөрөнгийн зах зээл унаснаар эдийн засгийн өсөлтүүд саармагжина. Нөгөө талаас мөнгөний бодлогыг хатууруулахгүй үнийн өсөлт буюу нийлүүлэлтээс үүдэлтэй инфляци явагдаж байна. Тиймээс улс орон бүр энэ тал дээр арга хэмжээ авч байна. Манай Засгийн газар ч мөн адил боломжоо дайчилж арга хэмжээ авч байна. Тиймээс хувийн хэвшлүүд яаж экспортоо ахиухан нэмэх үү, ам.доллар хэрхэн оруулж ирэх үү, гадаадын хөрөнгө оруулалтыг татах уу зэргээр зөвхөн хямралын үед биш дунд болон урт хугацаандаа тууштай ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж