Япон улс Монгол тэргүүтэй 106 оронд хилийн хоригоо зөөлрүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

Япон улс Монгол тэргүүтэй 106 оронд хилийн хоригоо зөөлрүүллээ

Япон улс Монгол тэргүүтэй 106 оронд хилийн хоригоо зөөлрүүллээ

Япон улс Их Британи, Энэтхэг, АНУ тэргүүтэй 106 орны гадаадын иргэдийг нэвтрүүлэх журамаа Баасан гаригаас эхлэн өөрчилнө гэж мэдэгдлээ. Тус улсын засгийн газар Covid-19-ийн хязгаарлалтыг аажмаар хөнгөвчлөх журмын хүрээнд ийн шийдвэрлэжээ. Энэ хүрээнд хуучин байсан хатуу хориг бага зэрэг зөөлөрсөн.

Тодруулбал, гадаадын дипломатууд, Японы иргэний гэр бүлийн хүн, байнгын оршин суугчдаас бусад гадаад иргэдэд арванхоёрдугаар сарын 2-ноос өмнө олгосон визний хүчинтэй хугацааг түдгэлзүүлэх юм байна. Хүнд өвчтэй хүмүүстэй уулзах, оршуулах ёслолд оролцох зэрэг онцгой нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд Япон руу нэвтрэхийг хүссэн хүмүүст виз олгохгүй гэжээ. Гадаадын жуулчдыг Япон руу нэвтрэхийг хориглосон хэвээр байна.

Гадаад хэргийн яамнаас өчигдөр /2022.04.06/ зарласан өөрчлөлтөд хамрагдах 106 орны жагсаалтад Камбож, Индонез, Малайз, Монгол, Филиппин, Тайланд зэрэг Азийн орнуудаас гадна Франц, Герман, Итали, Испани зэрэг Европын орнууд багтжээ.

Хилийн хоригийн дөрвөн шатлал байдаг ба энэ удаагийн өөрчлөлтөөр гуравдугаар шатлалаас хоёр хүртэл бууруулж буй аж. Тус улс нь омикрон хувилбарын тархалтыг зогсоох үүднээс арваннэгдүгээр сарын сүүлээр оршин суугч бус гадаадын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон. Оюутнууд, эрдэмтэн судлаачид, бизнесийн хүрээнийхэн энэ хоригийг хэт хатуу гэж шүүмжилсэн байр суурьтай байсан. Харин сүүлийн долоо хоногт халдварын нөхцөл байдал бага зэрэг намжсан тул ийн хилийн хяналтаа сулруулж байна. Ням гарагаас эхлэн хилээр нэвтрэх иргэдийн өдрийн дээд хязгаарыг 7000-аас 10 мянга орчим болгон нэмэгдүүлнэ гэв.

Эх сурвалж: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж