Чилийн Атакама цөлөөс нисдэг мөлхөгчдийн эртний булш олджээ

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

Чилийн Атакама цөлөөс нисдэг мөлхөгчдийн эртний булш олджээ

Чилийн Атакама цөлөөс нисдэг мөлхөгчдийн эртний булш олджээ

Чилийн эрдэмтэд 100 гаруй сая жилийн өмнө тэнүүчилж байсан эртний нисдэг мөлхөгчдийн яс хадгалагдсан булшийг Атакама цөлд илрүүлжээ. Энэхүү олдвор  нь үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдардаг, урт далавчтай, фламинготой төстэй, нарийн шүдээр шүүрэн авч хооллодог нисдэг амьтад болохыг эрдэмтэд тогтоожээ.

Чили их сургуулийн судлаач Жонатан Аларкон тэргүүтэй эрдэмтдийн бүлэг олон жилийн турш птерозаврыг хайж байсан ч энэхүү  нээлт тэдний хүлээлтийг давсан юм. Тэрбээр "Ийм төрлийн олдворууд харьцангуй ховор байдаг тул энэ нь дэлхийн хэмжээнд хамааралтай. Энэхүү ховор оршуулгын газрыг нээсэн нь эрдэмтэд птерозаврын анатомийг төдийгүй түүний дадал зуршлыг судлах боломжийг олгоно” гэж хэлэв. Мөн  "Бид эдгээр амьтдын бүлэг өсөж үржсэн эсэхээс үл хамааран хэрхэн бүрдсэнийг тодорхойлох боломжтой" гэж  судлаач Жонатан нэмж хэлэв.

Эрдэмтэн тус булш олон жилийн туршид маш сайн хадгалагдсан байсныг онцлов. Чилийн Үндэсний түүхийн музейн палеонтологийн хэлтсийн дарга Дэвид Рубилар "Олдсон птерозаврын ихэнх яс хавтгай, хугарсан байдаг. Гэсэн хэдий ч бид энэ газраас хадгалагдсан гурван хэмжээст ясыг гаргаж чадсан" гэв. Ингэснээр эрдэмтэд птерозаврын анатомийг илүү сайн судлах боломжтой болно.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж