Сургуулийн хүчирхийллийг эсэргүүцсэн сэтгэлзүйч үсээ хусав

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

Сургуулийн хүчирхийллийг эсэргүүцсэн сэтгэлзүйч үсээ хусав

Сургуулийн хүчирхийллийг эсэргүүцсэн сэтгэлзүйч үсээ хусав

Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирал О.Чимэдцэрэнгийн нөхөр нь сурагчийг зодож, бие мах бодийн хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэл зүйч, Н.Болорцэцэг мэдээллээ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 12-Р СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ Н. БОЛОРЦЭЦЭГ:

-2022 оны Гуравдугаар сарын 9-ний өдөр хичээлийн цагаар тус сургуулийн хүүхдэд Орос хэлний багш бие махбодын хүчирхийлэл үзүүлсэн. Зодуулсан хүүхдийн ангийнхан “Зодож, цохиж, өшиглөсөн, улмаар хүүхдийн өмд нь урагдсан. Хэсэг газар хэвтэж байгаад ангиасаа уйлаад гараад явсан” гэсэн. Мөн “Багш үеийн хүнтэйгээ зодолдож байгаа юм шиг зодсонд бид их айсан. Ер нь их ууртай багш. Биднийг их хүчтэй нясалдаг” гэж болсон явдлын талаар хэлсэн.

Хүүхдийг зодсон шалтгаан нь сурагчийн ширээн дээр сандал байсан. Цүнхээ авах гэж байгаад сандлыг санаандгүй унагаасан. Багш сандал унагааснаас болж уурлаж зодсон. Хүүхдийн урагдсан өмдийг сургуулийн үйлчлэгчээр угаалгаж, технологийн багшаар оёулсан

“Хохирогч хүүхдийн ээжийн хэлснээр гэртээ уйлсаар орж ирсэн. Тэр оройноо халуурсан, дахиж хичээлдээ явахгүй” гэж хэлсэн. 2022 оны гуравдугаар сарын 9-25 хүртэл хичээлдээ ирээгүй. Үүнээс тав хоног нь өвчтэй, үлдсэн 20 хоног нь тасалсан гэх ирцийг бүртгэл бий. Би гуравдугаар сарын 26-ны өдөр ангийнх нь хүүхдээр гэрийг нь заалгаж хамт очсон. Тус хүүхдийн гэр бүл болон хүүхэдтэй ганцаарчлан уулзсан. Ярилцсаны үндсэн дээр хичээл дээ очихоор болсон. Одоогоор хүүхдийн сэтгэл зүй маш хүнд байгаа. Тус асуудлын дагуу сургуулийн захирал О.Чимэдцэрэнтэй уулзахад “Түмний хүүхдийн төлөө бүхнээ зориулж байхад надад чи заадаг хэн бэ? Чамаар шүүлгэхгүй” гэсэн. Сургуулийн захиргаа тус асуудлаар  гуравдугаар сарын 31-нд хурал хийсэн. “Энэ асуудлыг гадагшаа дэлгэж болохгүй. Байгууллагын хувийн нууц. Хэвлэл мэдээллээр цацвал хариуцлага тооцно” гэж сүрдүүлсэн гэв.

Тус хэргийн дагуу сургуулийн захиргаа Орос хэлний багшид ямар нэг хариуцлага тооцоогүй бөгөөд үүнийг эсэргүүцэн Боловсрол, шинжлэх ухааны яамны гадаа үсээ хусч байр сууриа илэрхийллээ. Мөн тус асуудлын дагуу БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалантай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ц.ХОНГОР

Гэрэл зургийг Б.Мөнхтулга 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж