Хятад: Цаазын ялтай хоригдлуудын зүрхийг “хулгайлжээ”

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

Хятад: Цаазын ялтай хоригдлуудын зүрхийг “хулгайлжээ”

Хятад: Цаазын ялтай хоригдлуудын зүрхийг “хулгайлжээ”

Хятадад цаазын ялтай хоригдлуудыг албан ёсоор нас барсан гэж зарлахаас нь өмнө зүрхийг нь шилжүүлэн суулгасан хэрэг гарчээ. Энэ хэрэгт олон тооны мэс засалч, эмнэлгийн ажилтнууд буруутгагдаад байна.

Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой олон улсын удирдамжид зааснаар энэ үйлдэл нь тухайн донорыг үхэлд хүргэх ёсгүй гэсэн байдаг. Гэвч Австралийн үндэсний их сургуулиас эрхлэн гаргадаг “American Journal of Transplantation” сэтгүүлд энэ долоо хоногт нийтлэгдсэн шинэ судалгаанаас харвал Хятадын мэс засалчид энэ дүрмийг зөрчсөн байж болзошгүй байна.

Судлаачид 1951-2020 он хүртэлх 124 мянга гаруй тохиолдол дээр судалгаагаа хийсэн. Эндээс зүрх, уушиг шилжүүлэн суулгасан тохиолдол нь 2838 байсан бөгөөд 71 нь хууль бус байж болзошгүйг тогтоожээ. Тодруулбал, шүүх эмнэлгийн үзлэгээр мэс засалчид өвчтөнийг нас барахаас нь өмнө зүрх, уушгийг нь авсан гэдгийг тогтоосон байна. Хятад улсад ял шийтгүүлсэн хоригдлуудын эд эрхтнийг авахыг албан ёсоор хориглосон хэдий ч эмч нар төрийн өмнөөс цаазын ял гүйцэтгэсэн тохиолдол ийнхүү гарчээ. Хориг тавихаас өмнө Хятадад ихэвчлэн цаазаар авсан ялтнуудаас эрхтэнг нь авч шилжүүлэн суулгадаг байжээ. Учир нь сайн дураар эрхтэн хандивлах нь нэн хязгаарлагдмал байсан.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
7
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж