“Тавантолгой ДЦС-ын төсөл эхэлбэл хөгжлийн банкны зээлээ төлнө”

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

“Тавантолгой ДЦС-ын төсөл эхэлбэл хөгжлийн банкны зээлээ төлнө”

“Тавантолгой ДЦС-ын төсөл эхэлбэл хөгжлийн банкны зээлээ төлнө”
Тавинбэх

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэрэгжиж эхлэх гэж буй томоохон төсөл, хөтөлбөртэй холбоотой тодруулга мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Эрчим хүчний салбарт хэрэгжсэн томоохон төсөл, хөтөлбөрүүд хөгжлийн банкнаас зээл авч эхэлсэн нь үнэн. Дулааны цахилгаан станц IV-тэй холбоотой авсан зээлийн төлөлтийн тухайд хэвийн төлөгдөж байгаа. Эгийн гол болоод Тавантолгой ДЦС-ын төсөл боловсруулахтай холбоотой Хөгжлийн банкнаас авсан зээлийн төлөлт хугацаа хоцорсон нь  үнэн. Энэ зээлийг 2014-2015 онд авсан. Бид энэхүү зээлийг хэрхэн төлөх талаар ярьж байгаа. Хэрэв дээрх төслийн ажлууд амжилттай үргэлжилбэл зээлийг төлөөд явна. Дөрөвдүгээр сарын 1-нд Тавантолгой ДЦС-ын барилга угсралтын ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендер нээсэн. Энэ тендерийн үнэлгээ амжилттай явбал санхүүжилтээр зээлийг төлнө.

Тендерт материал ирүүлсэн компанийн дийлэнх нь Хятад компани байсан. Нийт долоон компанийн зургаа нь Хятадынх байсан. Эдгээр компаниудаас хүсэлтийн хугацааг сунгаж өгөх санал ирсэн. Одоогоор нэг компани л материал ирүүлсэн.

Ямар нэгэн хөрөнгө оруулалтын ажилтай холбоотойгоор иргэд нөлөөлөлд өртдөг нь үнэн. Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулагдах газрын усан сан байгуулах хэсэгт одоо ажиллаж амьдарч байгаа 271 өрхийн 1251 иргэнийг нүүлгэж асуудал үүссэн" гэв. Түүнчлэн "Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрхзүйн зохицуулалтаар зөвхөн биет хөрөнгийн үнэлгээгээр нөхөн олговрыг олгож байгаа. Энэ нь малчдад тохиромжгүй.

271 өрхөөс 100 орчим нь 270 мянган төгрөгөөс 10 сая төгрөгийн нөхөн олговор авахаар байна. Тиймээс Засгийн газар дээр нөхөн олговрыг нэмэх талаар ярьж байна.

Яам бол төрийн захиргааны төв байгууллага. Төсвөөс санхүүждэг. Яаманд харьяалагдаж байгаа дээрх хоёр төслийн тухайд хэрэгжүүлэхийн тулд зээл авсан. Хэзээ төлөх нь бүтээн байгуулалтын ажил үргэлжлэхтэй л холбоотой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж