Хятадын нефтийн үйлдвэрүүд Оростой гэрээ хийхээс зайлсхийж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

Хятадын нефтийн үйлдвэрүүд Оростой гэрээ хийхээс зайлсхийж байна

Хятадын нефтийн үйлдвэрүүд Оростой гэрээ хийхээс зайлсхийж байна

Хятадын нефть боловсруулах үйлдвэрүүд Оросын газрын тосны одоо байгаа гэрээний нөхцлийн дагуу ажиллаж байгаа ч шинэ гэрээ байгуулахаас зайлсхийж байна. Хэдийгээр Оросын талаас огцом хөнгөлөлт санал болгож буй ч барууны орнууд Москвад хориг арга хэмжээ авч буйтай холбогдуулан болгоомжилж байгаа гэж хэд хэдэн эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ. АНУ өнгөрсөн сард Оросын нефтийг хориглосон. Түүнчлэн Европын холбоо Оросын томоохон экспортлогч Роснефть компанид хориг арга хэмжээ авсан учир Хятадын төрийн өмчит фирмүүд нэмэлт газрын тос худалдаж авах замаар Москваг илт дэмжиж байгаа мэт харагдуулахыг хүсэхгүй байгаа гэжээ.

Украины дайнаас өмнө Хятад улс нь нефтийнхээ 15 хувийг Оросоос импортолдог байсан. Импортын тал орчим хувийг Зүүн Сибир, Атасү Алашанкоу хийн хоолойноос, үлдсэн хувиа Хар Тэнгис, Балтийн тэнгисээс нийлүүлдэг ажээ. Дэлхийн хамгийн том нефть импортлогч Хятад улс нь өдөрт 1.6 сая баррелиар Оросын түүхий нефтийг худалдан авдаг. Үүний тал хувийг засгийн газар хоорондын гэрээний дагуу нийлүүлдэг аж.

Ирэх тавдугаар сард Оросоос Хятадад нефть импортлоно. Тэгвэл Хятадын төрийн өмчит “Sinopec”, Азийн хамгийн том боловсруулах үйлдвэр болох “CNOOC”, “PetroChina” болон “Sinochem” нар үүнд оролцоогүй гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээллээ. Дээрх компаниуд үүн дээр ямар нэгэн тайлбар хэлэхээс татгалзжээ. Тэдний энэ үйлдэл нь Хятадын засгийн газрыг төлөөлж байж болзошгүй тул төрийн байгууллагууд болгоомжтой хандаж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж