Оскарын шагналт, "Асгаралт ба Худалдагч" киноны найруулагч Асгар Фархади нэгэн сурагчийнхаа 2021 онд бүтээсэн киноны санааг хулгайлсан хэргээр шүүхэд дуудагджээ. Тус сурагч нь 2021 онд кино найруулгын хичээлдээ зориулж "Баатар" гэх нэртэй баримтат кино хийж байсан аж.
Холливудын мэдээлснээр, Азада Христзаде гэх сурагч нь Фархадиг шүүхэд өгсөн байна. Фархади хариуд нь нэр төрд халдсан хэргээр сурагчаа шүүхэд өгчээ. Ираны шүүх сурагч Азада болон Фархадиин мэдүүлэгт үндэслэн мөрдлөг явуулсан. Харамсалтай нь Фархадиг эхний шатанд гэм буруутай гэж тогтоогджээ. Тун удахгүй хоёрдугаар шатны шүүх хурал болох ба Фархадиг яллах эсэхийг шийдэх юм байна. Шүүх эцэслэн шийдвэрлэсний дараа Фархади давж заалдах эрхтэй үгүйг тогтоох юм.
Азада “Hollywood Reporter”-д өгсөн ярилцлагадаа Фархади түүнийг кино хуулбарлах баримт бичигт хүчээр гарын үсэг зуруулж, дүнгээр дарамталсан гэжээ. Мөн Фархади тус киноны санааг авсан ч нэг ч мөнгөн төлбөр Азадад олгоогүй байна.
Фархади өмгөөлөгчөөрөө дамжуулан Бертолт Брехтийн "Галилейгийн амьдрал" жүжгээс санаа авсан ба ямар ч сурагчаа дарамтлаагүй гэж мэдүүлжээ. Ираны шүүхээс Азадаг хүний нэр төрд санаатайгаар халдсан гэх баримт нотолгоо хангалттай биш гэж үзэн Фархадиин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ