"Колончлогдсон сэтгэлгээнээсээ салаагүй нь цочирдмоор санагдлаа"

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

"Колончлогдсон сэтгэлгээнээсээ салаагүй нь цочирдмоор санагдлаа"

"Колончлогдсон сэтгэлгээнээсээ салаагүй нь цочирдмоор санагдлаа"

Ардчилсан намыг үүсгэн байгуулсан өдөр өнөөдөр тохиож байна. Ардчилсан намын ээлжит мэдээллийн өдөр намын ой тохиож байна. Тиймээс Ардчилсан намын анхны даргаар сонгогдож байсан Э.Бат-Үүл, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийсэн юм. Э.Бат-Үүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны  өдөр дөрвөн жилийн хорих ял оноосон ч энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлж, батлан даалтаар сулласан.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:

-Ардчилсан намын анхдугаар Их хурлын төлөөлөгчид болон намын нийт гишүүддээ  баярын мэнд хүргэж байна. 1990 онд болон хоёр дахь улс төрийн хүчин болж гарч ирсэн Ардчилсан нам нь ЗХУ-ын колоничлолоос Монголыг гаргасан гэдгээрээ онцлог. Одоогоос 32 жилийн өмнө үүсч байсан асуудал өнөөдөр дахин үүсч байна. ОХУ болон Украинд үүссэн нөхцөл байдал ямар байгааг та бүхэн харж байна.

Оросын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдлийг ч олон нийт харсан байх. Энэ бүхэн Ардчилсан намыг хоёр дахь Украин шиг үзэж байгааг харууллаа.

Энэ бол бидний өмнө сорилт байгааг хэлж байгаа юм. Путины түрэмгийллийн үеэр их зүйл харуулж байна. Тиймээс АН-ын баатрууддаа хандаж хэлэхэд хийх зүйл их байна. Монгол ухамсраас колоничлолын зүйлийг юу ч үгүй хөөн гаргах хэрэгтэй. Украин гэх жижиг орон руу том гүрэн эзлэн түрэмгийлж байгаа нь Монгол руу ч хэзээ нэгэн цагт аль нэг гүрэн түрэмгийлэх эрсдэлтэйг харуулж байна. Хэрэв дайн, эзлэн түрэмгийлэл гарвал Монголын эдийн засаг элгээрээ мөлхөнө.

Бид 32 жилийн турш гудамжинд ч, төрийн мэдэлд ч, шоронд ч ардчиллын төлөө тэмцсэн. Үйл хэргийнхээ төлөө АН газрын доороос ч босч тэмцэж чадна гэдгийг хэлмээр байна.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Өнөөдөр АН үүсгэн байгуулагдсан баярын өдөр. Монгол хүн өмчтэй байх, иргэн бүр эрхээ эдлэх, төр өөрийн тодорхой бодлоготой байх АН-ын бодлогыг дэмждэг, итгэл үнэмшилтэй хүн бүрд энэ өдөр хамаатай. Монголыг дотор нь хагаралдуулж, бутлах зорилготойхэсэг бүлэг нөхөд бий. Ямар ч үед Монгол дотроо хагаралдах бодлого байгаагүй. Ардчилал бол улс төрийн намуудын тусгаар тогтносон хэлбэр. Намуудад бодлого зөрдөг зүйл байдаг ч гэсэн эх орон, ард иргэдийнхээ төлөө нэг эрх ашигтай байна.

Хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг намын бодлого ч иргэдийн эрх ашгийн төлөө ямагт байх болно. Өнөөдөр шүүх хүртэл улстөрчдийн шүүх болж байгаад харамсч байна. Монголд улстөрчийн шүүх үүсч байгаа нь хамгийн том эмгэнэл.

Хойд Солонгост болж байгаа зарим улс төрийн дарангуйлал Монголд ажиглагдаж байна. Ардчилсан намын жирийн гишүүд төөрөлдөж байгаа явдал ч гарч байна. Удахгүй энэ бүх ойлголцлын зөрүү арилна гэдэгт итгэлтэй байгаа хэлье. Өнөөдөр Монголд улстөрчдын шүүх бий болох хөрс суурь мэдрэгдэж байна. Бидэнд засч, залруулах ажил их байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
241
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж