Хятад: АНУ зэрэг улсууд аюул заналхийлж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

Хятад: АНУ зэрэг улсууд аюул заналхийлж байна

Хятад: АНУ зэрэг улсууд аюул заналхийлж байна

АНУ, Австрали, Их Британи зэрэг улсууд Ази-Номхон далайн “NATO”-г байгуулахаар зэхэж байна гэж Хятад буруутгав. Учир нь тус гурван улс нь саяхан байгуулагдсан “AUKUS” аюулгүй байдлын холбоогоор дамжуулан хэт авианы зэвсэг үйлдвэрлэхээр хамтран ажиллах болсон.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар есдүгээр сард Энэтхэг-Номхон далайн эвсэл болох “AUKUS”-ийн үйл ажиллагааг шалгасан. Үүний дараа  Хятадтай өрсөлдөх зэвсгийн  төлөвлөгөөгөө зарласан байдаг.

Тэгвэл “AUKUS”-ийн үйл ажиллагаа нь Ази-Номхон далайн бүс нутгуудын аюулгүй байдалд заналхийлж байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Жижиан мэдэгдэв. Тэрбээр"АНУ, Их Британи, Австрали улсууд хэт авианы зэвсэг болон бусад дэвшилтэт цэргийн технологийг хөгжүүлэхэд хамтран ажиллана. Тэдний эцсийн зорилго бол NATO -гийн Ази, Номхон далайн хувилбарыг бий болгох юм. Мөн  АНУ-ын ноёрхлыг батлах гэсэн явдал. Мэдээж Ази, Номхон далайн орнууд үүнийг эрс эсэргүүцэж байгаа"  гэж мэдэгдлээ.

АНУ-ын хувьд Австрали, Их Британитай хамтрах болсон шалтгаан нь Хятадын тэнгисийн цэрэг нь  хүчээ нэмэгдүүлж байгаатай холбоотой. Тиймээс Австрали, Их Британи, АНУ улс кибер, хиймэл оюун ухаан, квант технологи, усан доорх робот техник зэрэг цэргийн дэвшилтэт технологиудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Эх сурвалж: abc news 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж