Украины Буча хотоос цуглуулсан Maxar Technologies-ийн өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын зургууд ил болж Оросын мэдэгдлийг няцаав. Тус хиймэл дагуулын зургуудад Буча хотын гудамжинд үйлдсэн аллагын золиос болсон цогцоснууд хэдэн долоо хоногийн турш ил байсан гэдгийг нотолжээ. Энэ нь гуравдугаар сарын 30-ны өдөр Оросын бүх анги нэгтгэл Бучагаас бүрмөсөн гарснаас хойш хотын гудамж цогцсоор дүүрсэн гэх Москвагийн мэдэгдэлтэй зөрчилдөж байна. Тиймээс хиймэл дагуулын тусламжтайгаар Оросын мэдэгдлийг худлаа гэдгийг батлав.
Өндөр нарийвчлалтай хиймэл дагуул мөн Гэгээн Эндрю сүмийн гадаа олон тооны булш байх магадлалтай гэдгийг харуулжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Даваа гаригт тус хотод айлчлах үеэрээ сэтгүүлчдэд хандан "Орчин цагийн энэ хотод яаж хандсан нь Оросын армийн мөн чанар. Тэд хүнийг амьтнаас дор үзэж байна " гэж эмгэнэл илэрхийлсэн юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яам Ням гаригт хийсэн мэдэгдэлдээ эдгээр зургуудыг өдөөн хатгалга гэж үгүйсгэв. Мөн тус яамнаас Буча дахь зургуудыг хууран мэхлэлтийн нэг төрөл гэж үзэж, "Украины радикалуудын өдөөн хатгалга"-тай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулахыг шаарджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас " Оросын зэвсэгт хүчний хяналтад Буча хот байх хугацаанд орон нутгийн нэг ч иргэн хүчирхийлэлд өртөөгүй. Оросын цэргийн алба Киев мужид 452 тонн хүмүүнлэгийн тусламж хүргэж, тараасан" гэж мэдэгдэн өөрсдийгөө зөвтгөн, буруутай гэх мэдээллийг үгүйсгээд байна.
Буча хотод болсон аллага нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг "дайны гэмт хэрэг" үйлдсэн хэмээн буруутгаж, түүнийг шүүхээр шийтгэхийг уриалсан Ерөнхийлөгч Байден тэргүүтэй барууны удирдагчдын дургүйцлийг төрүүлсэн юм.
Эх сурвалж: fox news
Холбоотой мэдээ