АНУ: Путины охидод хориг тавив

Хуучирсан мэдээ: 2022.04.07-нд нийтлэгдсэн

АНУ: Путины охидод хориг тавив

АНУ: Путины охидод хориг тавив

АНУ-ын Орост тавьсан сүүлийн хориг арга хэмжээнд Путины хоёр охин багтжээ. Насанд хүрсэн охид болох Катерина, Мариа нарыг Путины хөрөнгийг нууж байгаа гэж АНУ-ын албаныхан үзэж байна.

Катерина Владимировна Тихонова нь Оросын засгийн газар болон батлан хамгаалах салбарыг дэмжиж ажилладаг технологийн менежер юм. Харин Мария Владимировна Воронцова нь засгийн газраас санхүүжүүлдэг хөтөлбөрүүдийг удирддаг бөгөөд Кремлиэс генетикийн судалгааны чиглэлээр олон тэрбум ам.долларын санхүүжилт авч байжээ. Түүнийг Голландын бизнесмэн Йоррит Йоост Фаассентэй гэрлэсэн гэж Оросын болон барууны хэвлэлүүд мэдээлсэн. Йоррит Йоост Фаассен нь Газпром банкинд ажилладаг байсан гэв.

“Путин болон түүний ойрын хүмүүс, олигархиуд хөрөнгөө нуун дарагдуулж, АНУ-ын санхүүгийн системд байршуулдаг гэж үзэх үндэслэл бидэнд бий. Путины ихэнх хөрөнгө гэр бүлийн гишүүдийнх нь дунд нуугдсан байгаа, тиймээс бид тэднийг онилсон” гэж албаны хүн мэдэгдэв. ОХУ-ын ерөнхийлөгчийн хөрөнгийн хэмжээ тус улсын хувьд эмзэг сэдэв юм. Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный “Youtube” сувгаар цацсан бичлэгтээ түүнийг Хар тэнгис дэх тансаг ордны эзэн гэж дурдаж байв. Гэвч Кремлиэс үүнийг үгүйсгэсэн.

АНУ-ын сенатор Шелдон Уайтхаус хэдэн долоо хоногийн өмнө бэлэн мөнгө олгох тухай хуулийн төслийг танилцуулсан. Энэ үеэрээ “Путин болон түүний олигархиуд тансаг харш, мега дарвуулт онгоц, урлагийн бүтээл гэх мэт өндөр үнэтэй эд хөрөнгө худалдаж авах замаар бохир мөнгөө хууль засаглалтай улс орнуудад байршуулдаг” гэжээ.

Путины охидоос гадна ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын эхнэр, охин хоёр ч өчигдөр /2022.04.06/ зарласан шинэ хориг арга хэмжээнд багтжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж